ДЭЛХИЙ

БНСУ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол ажлаас чөлөөлнө

Өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр БНСУ согтуугаар жолоо барьсан иргэддээ тооцох хариуцлагын журмаа шинэчилжээ. Энэ нь өмнөх журмаа чангатгасан хувилбар аж.

Тодруулбал, шинэ журмын дагуу согтуугаар жолоо бариад саатуулагдсан төрийн байгууллагын албан хаагчийн цусан дахь спиртийн агууламж 0.2 хувиас дээш гарсан тохиолдолд шууд ажлаас чөлөөлөхөөр болсон байна. Энэ зохицуулалт тухайн иргэний анхны тохиолдол байсан ч үйлчлэх юм.

Харин цусан дахь спиртийн агууламж 0.08 хувиас дээш гарсан тохиолдолд ажлаас нь түдгэлзүүлэх, албан тушаал бууруулах арга хэмжээ авахаар журамд тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button