Нийгмийн
Бусдын үхрийг нядалж, зарах гэж байсан этгээдүүдийг саатууллаа

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Хонгилын бууц гэх газраас “Хоёр тооны сарлагийн үхэр хулгайд алдагдсан” мөн 21 цагийн орчимд Богт сумын Цэлгэр гэх газраас “Нэг тооны үхэр хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж дээрх хэргүүдийг “Д” болон “Б”, “Ё” нар үйлдсэнийг шуурхай илрүүлж, малын түүхий эдийг худалдан борлуулахаар зөөвөрлөж байхад саатуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэн та эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даргын захиалсан идэшшдээ
Хурууг нь үе үеэр нь тас огтол тэгвэл хаширна Хүмүүс ч гэсэн малын хулгайчидыг таньдаг болно
цагдаагийнхан хэрэгтнүүдээс мөнгө шаачихаад нэр нүүр хаягийг их нууцалдаг юм Эд нарыг чинь малчид танихгүй цайлж дайлаад л явуулна хараад байгаарай эднар 2 жил суугаад эсвэл торгуулаад гарна.Мэдээж дахиад хулгай хийнэ.Иргэд бид танихгүй урьдчилан сэргийлж чадахгүй малаа алдсаар,цагдаа нь бариад хуйвалдсаар л байх юм байна