ВИДЕО КОНТЕНТ

БИЧЛЭГ: ХНХЯ-наас асууя, энэ айл "Улных" мөн үү?

Хүн ам, өрхийн амьжиргааны түвшинг тогтоохдоо Төрийн найман байгууллагын дата санд байгаа мэдээлэлд үндэслэх шинэ журмыг ХНХЯ-наас 2021 онд гаргасан юм байна.

Тодруулбал,  

1.         Үндэсний статистикийн хороо

2.         Татварын ерөнхий газар

3.         Халамж, үйлчилгээний ерөнхий газар

4.         Нийгмийн даатгалын ерөнхий газар

5.         Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

6.         Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс

7.         Газар зохион байгуулалт геодези зурагзүйн газар

8. Авто тээврийн үндэсний төв гэсэн найман байгууллагын мэдээлэлд үндэслэж өрхийн амьжиргааны түвшинг тооцох болжээ.

Энэ дагуу тодорхойлтол дээрх найман байгууллагын аль, алинд нь бүртгэлгүй 26,000 өрх айл гарч ирсэн нь гэнэ.

Дээрх найман байгууллагад бүртгэлгүй байна гэдэг нь: Тээврийн хэрэгсэлгүй, өмчлөлийн газаргүй, ажил хийдэггүй /НДЕГ-т бүртгэлгүй/, халамж авдаггүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй гэдгийг нь илтгэх тул дээрх 26 мянгыг "Улны айл" гэж нэрлэн, тусгайлан ажиллахаар зэхэж байсан нь тэр юм байна. Хамгийн гол нь, дээрх 26 мянган өрхөд төрөөс ямар нэгэн халамж хүртдэггүй. Найман байгууллагын тоонд УБЕГ байхгүй тул эдгээр иргэд нь улсдаа бүртгэлтэй, гэхдээ бичиг баримтаа хаяж гээн нийгмээс таслагдсан байх ч бүрэн боломжтой.  


Дээрх нэр бүхий найман төрийн байгууллагын мэдээллийн санд наймууланд нь бүртгэлгүй айл өрх олдох уу? Бид ийн бэдэрсээр Нарантуул захыг зорилоо.

Энэ эмэгтэйг Ц гэдэг.  43 настай.  Улаанбаатарт төрж, өссөн. Одоо бол энэ хот түүний орон гэр болжээ.  Өвлийн жавар хуруу гар атгасан өдрүүдэд нимгэн цамц, хавар намрын куртиктэй л. Тэрбээр байрны коридор, дулаан саад гээд хаа сайгүй л хоног төөрүүлж яваагаа. Угтаа бол иргэний үнэмлэхийнх нь хаяг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо болох тухай. Үнэмлэх дээр нь дурайх энэ хороо Улаанбаатарын хаахна байдгийг үл мэдэхээ ярина. Түүнд өөрийн гэсэн өмч бүхий газар, машин, орох орон үгүй. Ажилгүй.  Төрөөс ямар нэг халамж авдаггүй. Татвар төлдөггүй. Эмнэлгийн тусламж ч авалгүй 11 жил болсон гэнэ.

Хүмүүсийн өгсөн хоол, бутархай мөнгөөр л өдөр хоногийг элээж, бүр заримдаа хоолгүй байдаг тухайгаа нуусангүй.

Байрны цэвэрлэгчээр ажиллаж, НДШ төлөлгүй цалингаа гар дээрээ шууд авдаг байсан тухайгаа дурсана. Одоогоос найман жилийн өмнө л ийн ажил хийж байсан гэх. Харин одоо бол хийх ажил олддог ч архи уучхаад буйгаа ярьж байна. Архинаас гарч ажиллаж эхлэх. Сайхан гэр оронтой болохыг угтаа бол хүсдэг тухайгаа ч ярина.

Тэр 20 настай нэг охинтой. Өмнөговьд ажилладаг гэнэ. Тэд хамгийн сүүлд зургаадугаар сард ярьсан. Түүнээс хойш охин руугаа хүний утас гуйн хэд, хэд залгасан ч холбогдож чадаагүй гэх. “Би муу ч сайн ч эх хүн. Охиноо тэврээд сайхан унтмаар санагддаг юм”. Тэр ингэж ярин, зангирна.

Банкны картгүй, гар утас ч үгүй. Төрдөө гомддоггүй. Өөртөө л гомддог гэх.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхаан энэ үнэхээр “Улны айл”  гэх нэр томьёонд чинь орох хүн мөн үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-20 11:37

Наад иргэн чинь хэзээ ч нийгэмээс хаягдаж мэдэх сонгуулийн үеэр хүн гэдэгээ �##�бан туша�##�танд тоогддог хатуу хэлбэл хүний тооноос хасагдсан , урагдаад хаягддаг " улавчны " айл байна . Ул чинь арай дээгүүр гэртээ хоолтой хоолгүйгээр хорвоог туулдаг айлыг хэлнэ.

Зочин
Зочин
2022-10-20 11:44

Улны биш лонхны хүн байна

Зочин
Зочин
2022-10-20 12:41

Ажил хийж амьдрах сонирхолгүй архиар өдөр өнгрөадөг улнуудад маний татвараас авч өгч эрхлүүлдэгээ одоо боль . Би тэдэнд ямар өртэй юм???

Зочин
Зочин
2022-10-20 13:05

НААДАХ ЧИНЬ ГЭР ОРОНТОЙ УЧРААС ШАГАЙНЫ АЙЛ АРАЙ Ч УЛНЫХ БИШЭЭ ГҮЙ ЭЭ МЭДЭХГҮЙ САРНГЭРЭЛ АЖААГААС АСУУЛДАА ТЭР АНИА ТОВ ХИЙТЭЛ ХАРИУЛНА

Зочин
Зочин
2022-10-22 08:38

Ulnii gej helsen ugee haatsaalah gej ydaad l baih shibdee hehehe

Холбоотой мэдээ

Back to top button