НИЙГЭМСПОРТ

Ц.Содномдорж: Эсвэл допингийн шинжилгээ авахгүйгээр барилдуулах хэрэгтэй

Засгийн газрын 2022.10.19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталсан. Энэхүү дүрмийн зарим заалтууд анхаарал татаж буй юм. Бөх сонирхогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэгдэхэд хүрээд буй, хамгийн анхаарал татсан заалт бол 4.4.1 дүгээр заалт.

Үүнд "Эмчилгээний зорилгоор чөлөөлөх /ЭЗЧ/ олон улсын стандартад заасны дагуу олгогдсон ЭЗЧ зөвшөөрөл байгаа тохиолдолд хориглосон бодис, түүний дүрс хувирал илрэх, хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэх, хэрэглэхийг оролдох нь допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцогдохгүй." хэмээн заажээ.

Энэ нь допингийн төрлийн бодис бүхий эмийг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн тохиолдолд допингийн эсрэг зөрчилд тооцохгүй гэсэн үг юм.

Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх хүсэлтээ хэнд өгөх вэ, түүнийг хэрхэн шийдэх вэ?

Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дэргэдээ Эмчилгээн зорилгоор чөлөөлөх хороог байгуулна. Энэхүү хороо нь дарга болон зургаан гишүүнээс бүрдэнэ.

Допингийн эсрэг үндэсний дүрэмд зааснаар: Хороонд Үндэсний Допингийн эсрэг байгууллагын ажилтан, аливаа спортын байгууллагад ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтанг гишүүнээр авч болохгүй. Харин спортын эмнэлэг, анагаах ухааны зохих туршлагатай хүмүүсээс тус хороо бүрдэх нь. Гишүүдийг дөрвөн жилээр томилох бөгөөд ажиллаж эхлэхийн өмнө сонирхлын зөрчлийн болон нууцлалын мэдүүлэгт гарын үсэг зурах ажээ. Тэгэхээр удахгүй энэ томилгооны асуудлууд яригдаж эхлэх нь.

Олон улсын зэрэглэлийн бус аливаа тамирчин эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх хүсэлтээ Үндэсний допингийн эсрэг байгууллагад гаргана. Уг хүсэлтийг допингийн эсрэг байгууллагын цахим хуудсанд байршуулж мэдээлээд, Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх хороон дарга уг хүсэлтийг шийдвэрлэх ажилтныг томилно. Хүсэлтийг нь хороо хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хэлэлцэх нь. Ингэхдээ Эмчилгээни зорилгоор чөлөөлөх олон улсын стандартын дагуу үнэлгээ хийж, хэлэлцэн шийдвэрлэх гэнэ.

Бид Допингийн эсрэг үндэсний дүрэм дэх энэхүү заалтыг бөхчүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Хамгийн түрүүнд Улсын аварга Ч.Санжаадамбатай холбогдоход тэрбээр "Допингийн эсрэг үндэсний дүрэм батлагдсаныг таниас л сонсож байна. Эл дүрмийг уншаагүй учир байр сууриа илэрхийлэхгүй".

Харин Улсын арслан Ц.Содномдорж "Тийм юм баталчихсан юм уу. Таниас л анх сонсож байна. Хориотой эм бэлдмэл хэрэглэж байж, бэртэл гэмтэл нь зүгээр болох гээд байдаг юм уу. Наа чинь нэлээн асуудалтай л юм байна. Уг нь бол ард түмэндээ үнэн шударга, үзүүштэй юм үзүүлж, харуулбал зүгээр.

Нэгт, тэгтлээ их өвчин тусчихсан бол яах гэж барилдах гээд байдаг юм бэ. Тийм биз дээ. Эм бэлдмэл хэрэглэж л идгэх хүнд бэртэл гэмтэлтэй л байгаа бол бэртэл гэмтлээ илааршуулж, тодорхой цаг хугацаанд өөрөө гам бариад явж болдоггүй юм уу. Заавал хориотой эм ууж, би л болж байвал боллоо гэсэн шиг жишиг тогтоож болохгүй.

Хоёрт, бэртэл, гэмтэлдээ заавал хориотой эм ууж байж зүгээр болох гээд байдаг юм уу. Тэр нь их сонин байна. Одоо хэн дуртай нь би ийм өвчтэй гээд хэрэглэж орж ирэх бололтой. Монгол бөх гэдэг бол хэдэн зуун мянган жил үргэлжилж ирсэн соёл шдэ. Би энэ заалтыг дэмжихгүй байна. Нэг бол допингийн шинжилгээ авахгүйгээр, тэгж өртөг зардал гаргахгүйгээр барилдуулах хэрэгтэй".

Улсын Аварга О.Хангай "Хөдөөнөөс орж ирсэн тул мэдээлэлгүй байна. Уншиж, судласны дараа л байр суурь илэрхийлэх боломжтой".

Улсын харцага Н.Золбоо "Батлагдсан дүрмийг уншиж үзээгүй учир байр суурь илэрхийлэхгүй".

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-21 09:13

СОДНОМДОРЖ ЯГ ШУЛУУХАН ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНА..ӨВЧТЭЙ ЭМ УУСАН БОЛ БАРИЛДАХ ХЭРЭГГҮЙ.СОДНОМДОРЖ.ХАНГАЙ, САНЖААДАМБА нарыг монгол хүн бүхэн,монгол бөхдөө хайртай хүн бүхэн дэмжиж байна.ДОПИНГИ ХЭРЭГЛЭСЭН БОЛ БӨХ БИШ .Батсуурь.Намсрайжав.Оюунболд нар бол миний , монголын ард ТҮМЭНД ДОПИНГИ л харагдаад байна

Зочин
Зочин
2022-10-21 09:38

Бүгдээрээ тэр хороо хэрэглээд яр шарх хатиг батгандаа идүүлээд явж бай.

Зочин
Зочин
2022-10-21 09:39

Допингийн эсрэг Үндэсний төвөө наад хуулиа бат�##�сан өдрөө татан буулга

Зочин
Зочин
2022-10-21 09:39

Хийх юмгүй хэдэн хүн уйдаж үхвэл хэн хариуцах юм.

Хариу
Хариу
2022-10-21 09:57

Инээдтэй юм бэ. Бөхчүүдээс юм уншсан уу гэж асуух нь ямарч утгагүй зүйл биз дээ. Тэд хэзээ ч юм уншихгүй, зарим нь бичиг үсэг тайлагдсан эсэх нь тодорхой бус хүмүүс байдаг. Хүч байхад оюун ухаан хэрэггүй гэдэг зарчмыг хатуу мөрддөг хүмүүс.
Асуултын хариултыг харч байна уу: уншиж амжаагүй байна ч гэх шиг. Жилийн дараа ч уншаагүй хэвээр л байна. Харин зарим нэгэн овсгоотой нөхөр өмнөөс нь уншаад хэлээд өгөх биз.
Ам авч байгааг харахад л юм уншдаггүйг харч болно доо. Цаана нь нэг нөхөр суугаад уншиж өгөхөд ам аваад байгааг харсан уу. ККК

Иргэн
Иргэн
2022-10-21 10:49

Содномдорж барилдчихаад, дараа нь цолоо хура�##�гах хоббитой болчихож.

Гоё шүү андаа
Гоё шүү андаа
2022-10-22 00:59

Зөв шдэ

Холбоотой мэдээ

Back to top button