Нийгмийн

АНУ-ыг төлөөлөх Элчин сайд Р.Буанган манай улсад ирлээ

Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Буанган өнөөдөр /аравдугаар сарын 20/ манай улсад иржээ. Энэ талаар өөрийн цахим хуудастаа жиргэсэн байна.

Тэрбээр “Сайн байцгаана уу. Би өнөөдөр өглөө шинэ гэр минь болж буй Монгол Улсад ирлээ. Та бүхэнтэй биечлэн уулзахаа тэсэн ядан хүлээж байна. АНУ-ыг төлөөлөн үзэсгэлэнт Монгол Улсад ажиллах нь нэр төрийн хэрэг юм” гэжээ.

Ричард Буанган энэ сарын 4-ний өдөр элчин сайдын тангаргаа өргөсөн юм. Тэрбээр 1999 оноос Төрийн департаментад ажилласан 23 жилийн туршлагатай дипломатч юм байна. Гадаад харилцааны ажилтан, сайдын зөвлөх зэрэгтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НАРЛАГ МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ НӨХӨР ЭЛЧИН САЙД ТАНЫГ МОНГОЛ УЛСАД ОЛОН УЛСАД ДАГАЖ МӨРДӨГДДӨГ ХУУЛЬ ДҮРМИЙГ НЯГТ БАРИМТЛАН АЖИЛЛАНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. МИНИЙ МОНГОЛЫН ИРГЭДЭД ВИЗЭЭРЭЭ БИТГИЙ ХААЖ БООГООРОЙ МОНГОЛЫН ИРГЭД АНУ д ОЛНООРОО ЖУУЛЧИЛЖ БАС АЖИЛЛАЖ АМЬДАРВАЛ ТАНАЙ УЛСАД ӨЛЗИЙТЭЙ. БИД ЦАГТАА ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛЖ МАХИР СЭЛЭМЭЭРЭЭ ДЭЛХИЙД ДЭГ ЖУРАМ ТОГТООЖ ЯВСНЫГ ТАНД САНУУЛАХ НЬ МИНИЙ ХУВЬД НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ЮМ ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ ХАЛЗАН ЦАГААН ХОЙ АВААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button