“World Mongolia” барилгын текникийн өрөөнөөс гарч эхэлсэн галыг шуурхай унтраажээ

Өчигдөр шөнө /2022.10.20/ Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “World Mongolia” барилгад гал гарсан. Энэ барилга бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалтаар ашиглагддаг аж. Ашиглалтад ороод нэг жил болж байна.
Нийслэлийн онцгой байдлын газраас өгч буй мэдээллээр тус 16 давхар барилгын дээврийн хэсэгт байрлах текникийн өрөөнөөс гал гарч эхэлсэн байна. Галын дуудлагаар гал сөнөөгчид шуурхай ажиллаж унтраажээ.
Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэр, барилга байгууламжид гарсан галын дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэрэгжүүлж, галын аюулгүй байдлын норм, стандартыг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, иргэдэд НОБГ-аас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.