Нийгмийн

Дараах найман нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөл ээлжит бусаар хуралджээ. Шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтын нийлбэр оноогоороо эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг тухайн шүүхүүдэд нь шүүгчээр томилуулах тухай саналыг хэлэлцэн баталж, тогтоол гаргасан байна. Ингээд:

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд нарыг

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр Нэргүйн Батчимэгийг

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Төрбатын Шинэбаярыг

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Төмөрбаатарын Бадрах, Эрдэнэчимэгийн Энэбиш,  Дашдоржийн Золзаяа нарыг

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Зоригтын Түвшинтөгсийг тус тус томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.

Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-10-22 21:55

Хуулийн сургуульд ёсзүйн хичээлийг түлхүү оруулж баймаар байна.Алдарт авилгач Лүндэндоржийг олон хуульч багшаа гэдэг юм билээ.Тийм багшийн шавь нар авилгач байлгүй ч яахав.Эд нар мэдээж авилга амссан нөхөд л байлгүй яав гэж
.

Зочин
Зочин
2022-10-23 12:16

Ёс зүй жудагтай байв�##� болно дөө

Холбоотой мэдээ

Back to top button