Нийгмийн
БХЯ: Ховд аймгийн 123-р ангиас цэрэг оргоогүй

Армид татагдаж очоод долоо ч хоноогүй цэрэг оргосон асуудал ЗХЖШ-ын харьяа Ховд аймаг дахь 123-р ангид гарсан талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл гарсан.
Тодруулбал, Ховдын Булган сумаас татагдсан цэрэг байсан гэх мэдээлэл байв. Тэгвэл энэ асуудлаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад "ЗХЖШ-ын харьяа Ховд аймаг дахь 123-р анги руу холбогдож, тодруулсан. Цэрэг оргосон асуудал байхгүй. Хяналтын тооллого явуулахад бүрэн байсан. Худлаа мэдээлэл" гэх хариулт өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.