Нийгмийн

Төв аймгийн замд нэг хүн амиа алдсан ноцтой осол гарчээ

Өчигдөр /2019.10.06/ 17 цагийн үед Аргалант сумын Жирмийн цагаан нуурын орчимд Ниссан патфиндер маркийн жийп, адуу ачиж явсан том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

Осолдсон машиниуд хоёул замын хажуу руу унасан гэх мэдээллийг осолыг харсан иргэд өгч байгаа. Түүнчлэн Ниссан патфиндер маркийн автомашины жолооч амь насаа алдсан гэх бөгөөд том оврын тээврийн хэрэгслийн жолооч 36 настай Б-г иргэд ослын газраас эсэн мэнд гаргаж авсан гэлээ.  

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button