Бизнес мэдээ

Geely автомашины Монгол дахь нээлт боллоо

Таван Богд моторс - Geely автомашины Монгол дахь албан ёсны нээлт аравдугаар сарын 27-нд болж өнгөрлөө.

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нээж нээлтийн үг хэлэв. Түүнчлэн автомашины эхний 5 худалдан авагчид, болон анхны 5 захиалга өгсөн үйлчлүүлэгчдэдээ талархал илэрхийлэн гарын бэлэг гардууллаа.

Нээлтэд Geely автомашины захиалга өгсөн, автомашинаа хүлээн авсан хэрэглэгчид болон олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн ба арга хэмжээний онцлох үйл явдал болох 2022 оны цоо шинэ TUGELLA FY11-J1–г Таван Богд Моторс-н Гүйцэтгэх захирал А.Амартүвшин танилцуулав.

“Tugella fy11-j1 нь SUV ангилалдаа crossover-ийн сегментэд багтдаг, тансаг зэрэглэлийн өндөр хүчин чадалтай автомашин юм. Volvo болон Geely-ийн хамтарсан GMA буюу Compact Modular Аrchitecture буюу автомашины хувьд байх ёстой бүх технологийн дэвшлүүдийг багтаасан чанар аюулгүй, найдвартай байдлаараа бусад автомашинуудаас ялгарч чадахыг хэлэв.”

Таван Богд Моторс ХХК олонд танигдсан 18 жилийн туршлагатай бөгөөд засвар үйлчилгээний багийнхан GEELY брэндийн автомашинд засвар үйлчилгээ үзүүлэх албан ёсны сертификатаа авсан юм.

Таван Богд Моторс компани нь 0 гүйлттэй цоо шинэ Geely автомашинд үйлдвэрийн 4 жилийн буюу 100,000 км –ийн баталгаа, засвар үйлчилгээг санал болгож байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хуудсаар зочилно уу.
#ТаванБогдГрупп #ТаванБогдМоторс #Geely

https://www.facebook.com/GeelyMongolia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-10-29 17:47

Нээлт хийж буй нөхдүүд ажилдаа хариуцлагатай хандаж сураарай, машины хамарыг сөхсөн зураг дээр бөөн тоос шороо харагдаж байна шүү, гял##зсан үйлдвэрийн дамжлагаас шууд гарсан мэт байв## бүүр гоё байх байлаа.

Зочин
Зочин
2022-10-31 10:39

220В-оор цэнэглэдэг, түгжирдэггүй машин бол авлаа2

Зочин
Зочин
2022-10-31 12:05
Reply to  Зочин

Шар хаданд очиж үзүүлээч чи хахаха

Холбоотой мэдээ

Back to top button