Эдийн засгийн мэдээ

Оюу толгой: TRQ-ийн хувьцаа эзэмшигчид өнөөдөр хуралдаж, компаниа худалдах эсэхээ хэлэлцэнэ

Арваннэгдүгээр сарын 1-нд TRQ буюу "Туркоиз Хилл Ресурс" компанийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, "Рио Тинто" группийн саналыг хүлээж авах эсэхээ эцэслэн шийдэхээр товлоод байна.

Эргэн сануулахад, "Рио Тино" групп нь TRQ-ийн 51 орчим хувийг эзэмшиж буй. Ийн үлдсэн 49 орчим хувийн хувьцааг худалдан авч, тус компанийг 100 хувь өөрийн болгохоор санал тавиад байгаа билээ. Хэрэв ингэвэл Оюу толгойн төсөлд Монголын Засгийн газар, "Рио Тинто" групп үлдэж, TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоо, хяналт байхгүй болох магадлалтай. 

"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал ​Дэйрдрэ Лингенфэлдерийн хувьд энэ худалдан авалт хийгдвэл уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцад ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж байр сууриа илэрхийлсэн.

"Рио Тинто" группийн зүгээс 3.3 тэрбум ам.долларын саналаа эцсийнх, дүнг дахин нэмэгдүүлэхгүй хэмээгээд буй.

Харин "Туркоиз Хилл Ресурсес"-ийн жижиг хувьцаа эзэмшигчид болох “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital” компаниуд 3.3 тэрбум ам.долларыг бага гэж үнэлсэн. Оюу толгойн төслөөс ирээдүйд хүртэх үр ашгийг дутуу тооцсон гэж үзэж буй учраас "Рио Тинто"-д татгалзсан санал өгөхөөр байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нэн асуудал шийдэгдэхгүй мөн ч олон сар жил боллоо доо

Зочин
Зочин

Ng ch boltugai asuudal ni shiidegdeh ni ashtai yu daa

Зочин
Зочин

Тэгмээрсэндээ

Зочин
Зочин

Owooo doo mon ch ih udlaadaaa

Зочин
Зочин

ashgvi ashgvi

Холбоотой мэдээ

Back to top button