Датаграфик шилэн данс
ДАТА: Соёлын яам байрны түрээс, ашиглалтад 745.8 сая төгрөг зарцуулжээ
Шилэн дансны мэдээллээс таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг зэргийг харж болно.
Соёлын яамны тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэрнээс байрны түрээс, ашиглалтын төлбөрийн санхүүжилт сар бүр өссөн үзүүлэлттэй байлаа.
Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 745.8 сая /745,820,753/ төгрөгийг зөвхөн байрны түрээс, ашиглалтын төлбөрт зарцуулжээ.
Дараах графикаас сар бүрд хэдий хэр хэмжээний төгрөгийг зарцуулж байсныг харах боломжтой юм.
Дээрх графикаас харвал сар бүр байрны түрээсэд зарцуулсан төсөв нэмэгдсэн байна. Ингэхдээ есдүгээр сард зарцуулсан төсөв нь нэгдүгээр сарынхаас 9.1 дахин өсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тайлбар хийчих яамны ажилтан �##�га уу
Татан буугдсан МХЕГ-ын байшинд очооч.
Татвар төлөгчдийн мөнгө Төрд хураагдахаараа үнэхээр үнэ цэнэ гүй, эзэнгүй болдог юм бна
Ерөнхийлөгч асан жонхуу Баттулгын ямарч мөнгө төлөлгүй хувьдаа авсан ардчл�##�ын ордон гэх байр чинь Соёлын яамны байр шүү дээ. Энэ байрыг Баттулгаас авч Соёлын яамаа оруулаачээ Ерөнхий сайдаа!!!!
яг үнэн МАН-ын мэдэлд байсан хуучин Лениний музейг ардчилсан нам шүүхийн шийдвэрээр улсад буцааж авсан шүү дээ. Тэгэхээр ардчил�##�ын ордонг мөн шүүхийн шийдвэрээр улсад авах хэрэгтэй.