Эдийн засгийн мэдээ
Даатгалын нөхөн төлбөрт 69.0 тэрбум төгрөгийн зардал гаргав
Санхүүгийн зохицуулах хорооноос гуравдугаар улирлын тойм мэдээллийг танилцууллаа.
Даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсжээ. Ингэснээр 449.6 тэрбум төгрөгт хүрлээ. Нөөц сан 2.1 хувиар өсөж, 209.0 тэрбум төгрөг боллоо.
Ердийн болон урт хугацааны даатгалын салбарын 127.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 2.9 сая зүйлийг даатгажээ. Ингэснээр нийт хураамж өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өссөн юм. Нийт 216.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.
Даатгалын нөхөн төлбөрт 69.0 тэрбум төгрөгийг олгосон нь нийт хураамжийн 31.4 хувийг эзэлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.