Б.Дөлгөөн: Хөрөнгийн биржийн IPO хүсэлт одоогоор ирээгүй, бэлтгэл ажлыг хийж байна

Улсын Их Хурал /УИХ/, Засгийн газраас төрийн өмчит компаниудыг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд Хөрөнгийн биржийг оруулаад 25 компанийн жагсаалтыг гаргасан билээ. Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компани энэ онд багтаж олон нийтэд хувьцаагаа санал болгож арилжаалах, IPO хийх үүрэг хүлээсэн юм. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөрөнгийн биржийн зүгээс IPO хийхэд шаардлагатай хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулах, түүнтэй холбогдох ажлыг хийж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөрөнгийн зах зээлийн томоохон дэд бүтцийн байгууллага, манай зохицуулалттай этгээд гэдэг утгаараа Хөрөнгийн биржийн хувьчлалтай холбоотой асуудалд зөвлөх чиглэлээ өгөөд ажиллаж байна" гэв.
Мөн "Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд IPO хүсэлт нь ирээгүй. Харин IPO хийхэд зориулсан бэлтгэл ажлыг хийж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ardiin namiin bas neg balai