Нийгмийн

Э.Анандын ээж Ц.Даваа: Донор болсон дүү нь эмнэлгээс гарсан, хүүгийн бие бүрэн сайжраагүй

Найман настай Э.Ананд хүү нуруу нугасны хорт хавдар гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн оны тавдугаар сард эмчилгээнд явсан ч, очоод цусны хорт хавдар хэмээн давхар оношлогдсон. Өнгөрсөн хугацаанд хүү найман удаагийн хими эмчилгээнд орсон хавдар нь дахисан талаар түүний ээж манай сайтад ярилцлага өгч байсан.

Тэгвэл Турк улсад эмчлүүлж буй Э.Ананд хүү эс шилжүүлэн суулгах хагалгаанд ороод 11 хонож байгаа юм байна. Харин төрсөн дүү нь донор болсон бөгөөд биеийн байдал тогтвортой гэртээ гарсан юм байна. Бид түүний ээж Ц.Даваатай холбогдоход “Чөмөг шилжүүлээд яг 11 хонож байна. Одоохондоо бие нь бүрэн сайжраагүй байна. Шилжүүлж суулгасан эс нь биед нь дастал бас нэлээд хугацаа шаардагдах бололтой. Эмнэлэг маань хаа очиж мөнгөө яг одоо өг гээгүй. Гэхдээ одоогоор 30,000$ ын төлбөрийн үлдэгдэлтэй байна. Харин дүү нь эмнэлгээс гарсан” гэв.

Бяцхан хүүгийнхээ эрүүл энхийн төлөө уйгагүй тэмцэж яваа ээж, ахдаа эснээсээ өгсөн жаахан охин, зоригтой, тэвчээртэй Э.Ананд хүүгийн гэр бүлд дэм болцгооё. Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк - 406084536 Ц.Даваа (ээж), Хаан банк- 5070841092- Ц.Даваа (ээж)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2022 16:02

Saihan dvv maani hurdan edgeed bosood ireerei

Зочин
Зочин
11 сар 8, 2022 16:03

Хурдан эдгэх болтугай

Зочин
Зочин
11 сар 8, 2022 16:03

Dvv min hurdan edgeerei

Зочин
Зочин
11 сар 8, 2022 16:03

Удахгүй босооод гүйгээрэй чи чаднааа

Зочин
Зочин
11 сар 9, 2022 07:20

Хурдан эдгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button