УЛС ТӨР

Д.Амарбаясгалан: Б.Болор-Эрдэнийг сайд нар үргэлжлүүлэн ажиллуулья гэсэн ч өөрөө татгалзсан

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга дараах мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улсын Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой 340 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолын агуулга нь төр аж ахуй үйлчилгээний бизнесээс ангид байх зорилгоо агуулж, бүх шатны төрийн байгууллагын аж ахуйн үйлчилгээний чиглэлийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний дотор багтааж, хувийн хэвшилд шилжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Өнөөдрийн хуралдаанаар уг тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар өөрөөсөө эхлэх нь зүйтэй. Энэ хүрээнд Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл үйлчилгээний цогцолбор төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний цогцолбор газрыг ирэх оноос үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Ресторан, кофе шоп, хэвлэх үйлдвэр хамаардаг. Нийтдээ 50 ажилтантай үйл ажиллагаа явуулж иржээ. Шийдвэр гарснаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа зогсоно. Туршлагатай аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулалтаар явуулна. Улстөрчидтэй холбоотой аж ахуй нэгжүүд орж ирэхгүй байх тал дээр онцгой анхаарна.

Хоёрдугаарт, Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Уг хуулийг дагалдуулан Засгийн газраас 84 хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Гуравдугаарт, Эдийн засгийн хөгжлийн яамыг Засгийн газрыг 11 дүгээр байр буюу Ялалтын талбайн зүүн талд байрлах өндөр яамны 1-6 давхарт шилжүүлэн оруулах шийдвэр гарсан. Тэнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагыг зөрүүлээд ажлын байраар хангах үүрэг даалгаврыг ЗГХЭГ-т өгсөн. Мөн Байгаль орчны яамыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ долоо хоногт ажил хэрэг болгож эхэллээ.

-“Өргөө” амаржих газрын асуудал юу болсон бэ?

-“Өргөө” амаржих газарт хийгдэж буй шалгалт нэлээд нарийвчлалтай хийгдэж байгаа талаар та бүхэн мэдээлэл авсан байх. Өмнө нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн 130 гаруй алба хаагч, одоо ажиллаж байгаа 400 гаруй ажилтан албан хаагчтай ямар нэгэн хий гаргахгүйн тулд нэг бүрчлэн уулзалт хийж байна. Ажлын хэсгийн дүн эцэслэн гараагүй байна. Яг одоо ажилтнуудтай хийх уулзалт идэвхтэй үргэлжилж байгаа юм билээ. Товч байдлаар аль нэгний зөв гэж дүгнэж болохгүй. Энэ асуудалтай холбогдуулаад эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийх ажлын хэсэг гарсан. Улс орон даяар шалгалт хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардах учраас санамсаргүй түүврийн аргаар улсын эмнэлгүүдийг түүвэрлэж, шалгалт явуулж байна. Шалгалтыг санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдуулж хоёр түвшинд хийнэ. С.Энхболд сайдын хувьд эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлд анхаарал хандуулж ажиллаж байна.

-Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлсөн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өчигдөр би мэдээлэл хийсэн. Өөрийнх нь тайлбарыг олон нийтийн сүлжээнээс та бүхэн харсан байх. Олон нийтийн зүгээс буруу ойлголт авсан учраас цаашдаа ийм сэтгэлзүйгээр ажлаа үргэлжлүүлээд явах боломжгүй гэдгийг өөрөө илэрхийлсэн. Засгийн газрын хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Гэхдээ “Е-Монголиа” системийг өнөөдрийн түвшинд хүргэсэн туршлагыг үндэслэж цаашид энэ хүнийг ажиллуулах нь зүйтэй гэж зарим сайд нар байр сууриа илэрхийлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-09 17:16

Тэгэж пялдагдаж хэрэггүй ямарч байгууллага болон нийгэм нэг хүнээр дутдаггүй юм. Ажил явдгаараа явна. Амьдр�##� үргэлилдгээрээ үргэлжилээд л явна шүү дээ.

Зочин
Зочин
2022-11-09 18:05
Reply to  Зочин

Ataarhuu yumbe

Зочин
Зочин
2022-11-09 18:25

ЗИА НЭГ МУУ ДЭД САЙД ЖИНХЭНЭ САЙДЫХАА ХУЛМАСТАЙ СУГАНЫ БОХИР ҮС БИЗ ДЭЭ ХҮСЭХ СУУДАЛ БИШ ЯАХ ВЭ? ХУЛГАЙЧ НАРЫН ШАГНАЛЫН ОРОН ТОО ДЭД САЙД ГЭНЭ ШҮҮ ХУЦЛААЛ БАЙНА БҮГДЭЭРЭЭ ИРСЭН ЗАМААРАА ТОНИЛ ЦААШАА ИРГЭД НЬ ЯДУУРААД АЦ НЬ ГОЗОЙЖ БАЙХАД ДЭД САЙД ГЭНЭ ШҮҮ.

Зочин
Зочин
2022-11-09 20:09

Tatgalzsan ni zub vildel.

Иргэн
Иргэн
2022-11-09 22:23

Манай багийн дарга үүнээс хувь илүү сайд болох байх.

Зочин
Зочин
2022-11-10 07:26

Хүн эхлээд дотоод сэтгэлээрээ хүн болох ёстой, з�##�уу хүн хорвоогийн жам гэдгийг амсаагүй аагирхаж бөядаг үе, энэ үед хурдан морийг хүртэл амыг нь сул тавьдаггүй, сайн программист байж болно, төр засаг энэн шигээ дэмждэгсэн бол манайд ихийг бүтээх програмисстууд �##�ь 10 жилийн өмнөөс туршлагажсан байж байна , хийж байна,З�##�уучуудаа нийтээр нь дэмжмээр байна, ялангуяа IT гийн энэ их шөнөжин суудаг з�##�уусыг,

Suhee
Suhee
2022-11-10 12:19

ТА НАР ШИГ ЯЛЗАРСАН ХУЛГАЙЧ НАРТАА ЯАЖ АЖИЛХАВ ДЭЭ САЛХИН ДООГУУР НЬ ГАРХАД БУЗАРТАНА

Янз бүрээр бичсээр байгаад явуулчихлаа Одоо болил
Янз бүрээр бичсээр байгаад явуулчихлаа Одоо болил
2022-11-10 14:08

З�##�уу үе

Холбоотой мэдээ

Back to top button