Чанаргүй зээлийн дийлэнх хувийг уул уурхайн салбар эзэлж байна

Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсөж, 22.8 их наяд төгрөгт хүрэв. Энэ салбарын нийт зээлийн 5.1 хувь буюу 1.16 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн, 11.2 хувь буюу 2.5 их наяд төгрөг нь чанаргүй зээл байгаа ажээ.
Чанаргүй зээл III улиралд 463 тэрбум төгрөгөөр өссөн нь энэ юм. Дийлэнх хувийг нь уул уурхай, боловсруулах, барилга, худалдааны салбарын зээл эзэлж байгаа ажээ. Дараах графикт Монголбанкны есдүгээр сарын буюу III улирлын байдлаарх үзүүлэлтийг харууллаа.

Банкууд чанаргүй зээлийнхээ 88.3 хувьд тэнцэх хэмжээний эрсдэлийн санг үүсгэсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн зээлийн 16.4 хувь чанаргүй байгаа бол иргэдийн зээлийн 4.3 хувь нь чанаргүй зээлд хамаарч байгаа юм. Чанаргүй зээл, эрсдэлийн сангийн хэмжээ нэмэгдсэнээр банкуудын ашиг, орлого буурдаг. Тэгвэл системийн нөлөө бүхий таван компанийн III улирлын байдлаарх чанаргүй зээлийн хэмжээг хүргэе.
Хаан банк - Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 18 хувиар нэмэгдэж, 414 тэрбум төгрөгт хүрсэн байна. Чанаргүй зээлийн хэмжээ 5.4 хувь буюу боломжийн түвшинд байсан юм.
Төрийн банк - Уг банкны чанаргүй зээлийн хэмжээ 3.4 хувиар буурч, 225 тэрбум төгрөг болж, нийт зээлийн хэмжээ 10.1 хувьд хүржээ.
Голомт банк - Чанаргүй зээлийн хэмжээ нь 16.1 хувиар нэмэгдэж, 295 тэрбум төгрөг болов.
Худалдаа хөгжлийн банк - Чанаргүй зээлийн хэмжээ нь 87.6 хувиар өсөж, нэг их наяд төгрөгт хүрлээ.
Хасбанк - Уг банкны чанаргүй зээлийн хэмжээ 12.4 хувиар буурч, 78 тэрбум төгрөгт хүрсэн байна. Чанаргүй зээл нь 3.9 хувьтай байгаа ажээ.
Дээрх мэдээллүүдээс харахад чанаргүй зээлийн хэмжээгээр Худалдаа хөгжлийн банк тэргүүлж байна. Харин хамгийн бага үзүүлэлтийг Хасбанк харууллаа.
Чанаргүй зэл нэмэгдэх гол шалтгаанууд нь хил гаалийн асуудал буюу Хятадын "Тэг ковид" бодлого нь барилга болон уул уурхайн салбарт шууд нөлөөлж буй явдал юм. Мөн иргэдийн зээлийн эргэн төлөлтийг сунгах, топ банкуудыг активын чанарын үнэлгээгээр зарим зээлийг дахин ангилсан гэх мэт үйл ажиллагаанууд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлээд байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуцаж байгаа шүү!!????? Луйварчдын Зээлж авсан мөнгийг!??? Ард түмэнээр, Жирийн иргэдээр Төлүүлээд байх даа Яахав дээ!!!!!??????? Мөнгө ???? Зээлж авсан Луйварчид нь тансаглаж, Тансаглачихаад !??? Татвар төлөгчдийн мөнгөөр өр барагдуулна ч гэх шиг ,Арай л арай дэндэнээ!!!??? Эсэргүүцэж байна аа!!??? Эсэргүүцэж байна аа!!??????????????????????
Бүгдийг нь төлүүл хууль шударгаүйлчлэх хэрэгтэй татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэж байхгүй шүү муусайн луйварчдын бүх хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болго.�######�уул.
Яахлаар доор байгаа иргэд зээл аваад бүх юмаа өгөөд хоосроод дээр нь хар данс гэх юмнд ороод байдаг юм. Яагаад дээш гаргаад улсаа хөгжүүл гэсэн иргэд энд тэнд улсын өчнөөн мөнгө ууж идээд цагаараад улсаар төлүүлээд суудаг юм. Одоо ийм муухай юмаа төр дээрээсээ эхлэж зогсоогооч хоёрын хооронд ирээд үхэх хорвоод улс ороноо устгаж хойж үе дэ юу үлдээх гээд байгаа төр вэ
тэр ойлгомжтой ш дээ худлаа баахан уурхай барилгх ярьсан хоосон гарууд том машин унасан том том бүлтэрсэн гарууд ийм мөнгө луйвардах арга хэрэглэдэг байхгүй юу даа мэдэж ав
Хийсэн үйлийн үр нүгэл гэдэг зүйл эзнээ үргэлж отож байдаг. Хэзээ ч ха�##�га андуурдаггүй юм даа. Шун�##�ын дэвээр хурааж цуглуулсан нь буцаад гарахдаа өвчин зовлон үхэл хагац�##� болж гардаг юм шүү. Удахгүй энэ шун�##�ын үүр болсон гэр бүлийг тэнгэр нь ниргэх болно доо.
Албаар чанаргүй зээлдэгч болоогүй л байх олон юм нөлөөлж бгаа шүү дээ