ЭРҮҮЛ МЭНД

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг эмчлэх эм 11 мянган ам.долларын үнэтэй байна

Жемперли нь PD-1 моноклональ эсрэг биеийн эмийн бүлгийн гишүүн ажээ. Энэхүү эм нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг эмчилдэг юм байна. Тус эмийг олон төрлийн хорт хавдрыг эмчлэхэд туршилтаар ашиглаж байжээ. Улмаар өвчтнүүдийн биеийн байдалд эерэгээр нөлөөлж байсан аж. Тухайлбал, туршилтад 18 хүн оролцсоноос 12 нь эмчилгээгээ бүрэн хийлгэж гарсан үр дүнтэй байна.

Эмийн үр нөлөөг баталгаажуулахын тулд эндометрийн хорт хавдартай өвчтнүүдэд эмнэл зүйн туршилт хийжээ. Энэ эм нь хорт хавдрын эсийн гадаргуу дээрх PD-1 уургийг мөн хорт хавдрын эсийн үйл ажиллагааг ч дарангуйлдаг байна. Мөн Т эсүүдийн дархлааны хяналтын цэгүүдийг хааж, эсийн дархлааны идэвхийг нэмдэг ажээ.

2018 онд дэлхий даяар бүдүүн гэдэсний хорт хавдраар 0.88 сая хүн нас барж, 1.8 сая шинэ тохиолдлыг бүртгэсэн байна. Энэ төрлийн хавдар эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өргөн тархсан ажээ. Дэлхий дахинд бүдүүн гэдэсний хорт хавдар нэмэгдэж байгаа бөгөөд хөгжингүй орнуудтай харьцуулахад хөгжиж буй орнуудад өвчлөл нь гурав дахин бага байдаг аж.

Уг эмийн судсаар тарих уусмалын үнэ (gxly 500мг/10мг) эмийн сангаасаа хамаарч 11,369 ам.долларын үнэтэй юм байна. Монгол мөнгөөр 38.65 сая төгрөгийн үнэтэй ажээ. Харин нэг ширхэг ампул нь 1136.93 ам.доллар буюу 3.87 сая төгрөг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button