Нийгмийн
10 насандаа хараагүй болсон ч дэлхийн аварга болсон жүдоч Л.Туруунаа гэж хэн бэ

Азарбейжан улсын нийслэл Баку хотод пара жүдо бөхийн ДАШТ болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж байна.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээний J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэр удахгүй шигшээ барилдаанд хүч үзнэ. Л.Туруунаагийн барилдаан өндөрлөөгүй ч пара жүдо бөхийн ДАШТ-ий медальт анхны монгол тамирчин боллоо. Энэ тэмцээнд 41 орны нийт 241 тамирчин өрсөлдөж байна.
Ингээд бид Л.Туруунаагийн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.
- Арван настайдаа гэнэтийн байдлаар нүдний даралт харваж, хараааны чадвараа алдсан
- Түүний хувьд асар их сэтгэлийн тэвчээр гаргаж он жилүүдийг өнгөрөөж өвчинтэйгээ тэмцсэн.
- Тэрбээр 2012 оноос эхлэн Жүдо бөхөөр хичээллэж өөрийгөө ялахаас гадна, өрөөлийг ялан дийлж яваа нэгэн
- Энэ удаад пара жүдо бөхийн ДАШТ-ий медальт анхны монгол тамирчин боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе АМЖИЛТ хүсье. Манай төр нийгмийн зүтгэлтэнгүүдээс илүү юмаа.
Мундаг охин байна.Баяр хүргэж, улам их амжилт гаргахыг ерөөе
Bayar xurgie. Amjilt xusie.