Нийгмийн
Тодруулга: “"Food Street"-ийн гал бүрэн унтарсан, шалтгааныг тодруулахаар ажиллаж байна"

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо худалдааны төвийн "Food Street"-д гал гарч нүүрэн эгнээний ресторан, үйлчилгээний газрууд шатсан хэрэг гарчээ.
Бид энэ талаар НОБГ-аас тодруулахад “Хоолны газрууд шатаж байна гэсэн дуудлагын дагуу НОБГ, Чингэлтэй дүүргийн аврах 10-р ангийн бүрэлдэхүүн гал түймрийг бүрэн унтрааж ажилласан. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтаар тогтоохоор ажиллаж байна. Гал түймрээс болж хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтээгүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.