Нийгмийн

Дэвид Зенон: Mike бол драфтын нэгдүгээр тойргоор NBA-д сонгогдохоор хэмжээний тоглогч

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-ийн "Дэйтон Флэйерс" багт анхлан мөрөө гаргасан Шаравжамцын Энхийн-Од NCAA-гийн замналын анхны тоглолтдоо оролцож 14 оноо аван багаа хожилд хөтөлсөн.

Тэгвэл түүнийг Зайон Уиллиамсон, Р.Ж. Барретт зэрэг NBA-ийн одуудын трэйнер Дэвид Зенон “Mike бол драфтын нэгдүгээр тойргоор NBA-д сонгогдохоор хэмжээний тоглогч” хэмээн тодорхойлжээ.

Ш.Энхийн-одын хувьд "Дэйтон Флэйерс" “Линденвүүд Лайонс" багуудын тоглолтын үеэр маш оновчтой уран дамжуулалтыг өгөхөөс гадна өөрийгөө олон талтай тоглогч гэдгээ харуулж чадсан билээ. Мөн тус тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Би огтоосоо сандраагүй. Ягаад гэвэл миний аав, ээж намайг үзээд сууж байсан” хэсээн ярьж байсан удаатай.

Ямартай ч NCAA-ийн нэгдүгээр дивизонд Монгол улсын анхны тамирчин тоглож байгаа тэрбээр Америкийн сагсан бөмбөгт Монгол хүний ул мөрийг тод томруунаар үлдээхэд алхам алхмаар ойртсоор.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Altai
Altai
11 сар 11, 2022 04:51

AMJILT XYY MINI

Холбоотой мэдээ

Back to top button