Нийгмийн

Л.Энх-Амгалан И.К.Азизовд хандаж “Би Буриадын сайд биш, туурга тусгаар Монгол Улсын сайд шүү” хэмээжээ

Өнгөрсөн хугацаанд Орос гуравдугаар сургуулийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Гэтэл тус сургуулийг ОХУ-ын мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх болон захирлаар нь Орос хүн томилуулах хүсэлтийг нэр бүхий төрийн бус байгууллагаас УИХ-ын даргад ирсэн гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагадаа “Орос гуравдугаар сургуулийг ОХУ-д үнэгүй шилжүүлэх хүсэлт өгнө гэдэг нь эх орноосоо урвасан хэрэг. Монголын төрийн өмчит тус сургуулийн захирлаар ийм хүнийг томил гээд орос хүний нэрийг надад бичгээр ирүүлсэн. Энэ бол манай улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон үйлдэл гэдгийг салбарын сайдын хувьд Оросын элчинд сануулсан" хэмээжээ.


ОХУ-ын элчин сайд И.К.Азизов өмнө хэд хэдэн удаа тусгаар улсын дотоод асуудалд оролцохоор завдаж байсныг олон нийт мэднэ. Тэгвэл энэ асуудалтай холбоотой eguur.mn сайтын өмнө нь бичиж байсан нийлэлийг хавсаргав.

"Тусгаар улсын хэргийг ЭСЯ-ны байшингаас шийдэхээр санаархагч" нийтлэлийг ЭНД дару уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ одоо хаанө ирчихээд тэг ингэ гээд туурга тусгаар улсын дотоод хэрэгт хошуу шургуулаад байдаг юм

Зочин
Зочин

Азизов гэгч нөхрийг зайлуул ерөнхийлөгч гэх У.Хүрэлсүх ээ... Энэ одоо арай дэндэнэ шүү

Буриад
Буриад
Reply to  Зочин

Энэ тэнэг нөхрийг хөөж явуулаач

хаагий
хаагий

Манай улсад тааламжгүй хүн /PNG/ гэдэг үндэслэлээр буцаах хэрэгтэй. Оросуудад нэг сануулга өгөх цаг нь болсон. Дээрэлхүүлээд суудаг цаг нь өнгөрсөн. Эзэрхэг дээрэнгүй Оросуудыг дэлхий нийт үзэн ядаж байна ш дэ.

Зочин
Зочин

Азизов дуракийг монголын газар нутгаас үтэр түргэн зайлуулаач.Батцэцэг сайд шаардлага өгсөн гэсэн юу болж б.на д.Соронзонгийн үйлдлийг монгол төр яагаад зүгээр байлггад б.даг б.нааа.Эдний алуурчдыг шоронд хийж ядарсан иргэдийн сэтгэл санааны хохирлыг төлүүлээч.Хэрэг хуучирдаггүй.Энэ гэмт хэргийг хайцаалсан шүүх прокурорын ажилтангуудыг хариуцлагад татаж хохирогчдын хохирлыг бас төлүүл.Орос нэртэй монголын өмчийг оросд өгөх санаатай эцэг эхчүүд бүгд луйварчдын үр сад б.гаа д.Шалга.Тодруул.

Зочин
Зочин

Салгалсан орк чинь юу гээд хуцаад байгаа хулгайч вэ. Орос руугаа зайлж дээлээ нөмөрвөл таарна.

Зочин
Зочин

Соронзон нууц амраг нь гэсэн аргаггүй шдээ Соронзон аниаг буцаагаад тавьвал таарна

Уншигч
Уншигч

МАШ ЗӨВ ХЭЛЖЭЭ.

Зочин
Зочин

zov

Холбоотой мэдээ

Back to top button