НИЙГЭМНийгэм мэдээ

"Чингис хаан" одон хүртсэн эрхэмд ямар урамшуулал олгодог вэ

Монголчууд жил бүрийн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай.

Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-нд тохиож буй. Эл өдөр Энэ өдөр хэн гэдэг аавын хүү, ээжийн охин Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг хүртэх нь одоогоор таамаг төдий байна.

2021 онд энэ одонг хоёр удаа олгосон тул энэ онд олгохгүй байж магадгүй юм. Гэхдээ жилд хоёр удаа олгосон энэ тохиолдлыг 2020 онд олгоогүй тул нөхөж олгосон үйлдэл гэж харж болохоор. Хэрэв тийм бол энэ жил “Чингис хаан” одонг олгох нь тодорхой юм.

"Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс ямар урамшуулал олгодог вэ?

  • Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
  • Эл одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригддаг.
  • Мөн Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгдөг.
  • Одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

 “Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд:

  • 2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 он: Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 он: УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 он: Нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 он: Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 он: Гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 он: Хүннү рок урсгалаар тоглодог “Хү” хамтлаг
  • 2021 он: Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
  • 2021 он: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2022 10:52

болдсайхан эмчид өгчихөөсэй

Зочин
Зочин
11 сар 14, 2022 11:33

Пар�##�ифтингийн Содномпилжээ тамирчинд өгөөч.

Bayar
Bayar
11 сар 14, 2022 11:54

Болдсайхан эмчид олгоочээ.Энэ хүн хичнээн хүнд амьдр�##� бэлэглэв.Энэ гавьяаг нь монголын төр үнэлэх цаг нь болсоон.

Ard
Ard
11 сар 14, 2022 12:00

Bagabanid ochirbat demverel nar ulsaa idsen gej avaa yu

Nergyi
Nergyi
11 сар 14, 2022 12:22

Baga banid ochirbat byambasyren nar bol abah yosgyi hymyys gj bodoj bn

Монгол
Монгол
11 сар 14, 2022 12:29

Монголоо гэх сэтгэлгүй хээрийн нохойтой нийлсэн Багабанди �##�уурчин Түвшинбаяр хоёрын одонг үтэр түргэн хураа

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:02

энэ жил болдсайхан эмчээс өөр авах хүн байхгүй

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:10

Ямарч хөгжилгүй байж энэ шагн�##� гэх юмаа болимоор юм ичдэгч болоосой авч байгаа өгч байгаа нь

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
11 сар 14, 2022 13:12

Дархан аварга Хорлоогийн Баянмөнхөд олговол ард нийтээр таашаах болно.

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:13

Их хааны одонг 5 юм уу 10 жилд 1 хүнд олгох хэрэгтэй.Тэгэхгүй бол гавьяат,�##�тан гадас шиг л болох нь

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:31

Шарав, Бямбасүрэн, Намсрай, Гүррагчаа, ХҮ хамтлаг, Ариунбаатар нар бол нүдээ олсон, харин багабанди дэмбэрэл, гончигдорж очирбат, нар бол ичээсэй

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:34

Обунад өг

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:35

Хүрэлсүх бузрын гараас авб�##� �##�дас болмой

Зочин
Зочин
11 сар 14, 2022 13:50

Сүнээ , хатан эжий , обуна \ гэнэ үү \ гээд төрийн гурван өндөрлөг мэлзэлзээтэй байгаа юм гээв ши ...

Зочин
Зочин
11 сар 14, 2022 14:07

манайхаас өөр ингэж одон мед�##�иар танил т�##� ар өвхийн ха�##�гаар шагнадаг орон хаана ч байхгүй. Иймээс үүнийгээ болимоор байна. Одон мед�##�иар шагнуулснаараа хөгждөг бол манайх хамгийн өндөр хөгжилтэй байх байсан . Гэтэл манайх хамгийн хөгжилгүй орон болчихлоо. Бид дэлхийн 200 орноос хөгжилөөрөө сүүл мушигаж байна.

Зочин
Зочин
11 сар 14, 2022 14:08

Энэ дарга сайд байсан мөн одоо дарга сайдын ажил хийж байгаа нөхдүүдийг шагнахаа больёо Ерөнхийлөгчөө!!!

Зочин
Зочин
11 сар 14, 2022 17:30

Sanal neg bna : (Шарав, Бямбасүрэн, Намсрай, Гүррагчаа, ХҮ хамтлаг, Ариунбаатар нар бол нүдээ олсон, харин багабанди дэмбэрэл, гончигдорж очирбат, нар бол ичээсэй)

Холбоотой мэдээ

Back to top button