Нийгэм мэдээ

Нийслэлд 1 сая ам.доллароор 16 цөөрөм байгуулна

Улаанбаатар хот дотор болон нийслэл орчим 16 хөв цөөрөм байгуулах төсөлд буцалтгүй тусламжаар нэг сая ам.доллар зарцуулна.

Тодруулбал, Азийн хөгжлийн банк нь усны засаглалыг шинэлэг арга замаар сайжруулах нь төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэнд талархаад, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр нэг сая орчим ам.долларын техникийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгээ мэдээллээ.

Тус техникийн төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулах тал дээр хамтран ажиллах саналыг БОАЖЯ хүлээн авч, эхлэлийн судалгаа хийгдсэн 16 байршилд хөв цөөрөм байгуулах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.

Энэхүү ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан. Цаашлаад тус төсөлд 3,000,000 орчим ам.долларыг буцалтгүй тусламжаар зарцуулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-15 13:20

Ийм хэрэггүй юманд мөнгө зарахаа болио Сумьяабузараа. Мөн гараж буулгаж иргэдийн эзэмшлийн газрыг дээрэмдэхээ болио.

Зочин
Зочин
2022-11-15 13:21

2024 оны сонгуулиар нөхөр сумьяабазарыг багаар нь гудамжинд гаргах нь тодорхой болсон. Иргэд сан�##�аа их зөв өгөөрэй.

Холбоотой мэдээ

Back to top button