СПОРТ

Инстаграмд 700 мянган дагагчтай од бүсгүй жүдогоор Казахстаны аварга болов

Инстаграмд 700 мянган дагагчтай жүжигчин, загвар өмсөгч, фото модель, жүдогийн тамирчин бүсгүй Айгерим Абилкадирова жүдо бөхийн 52 кг-ын жинд Казахстан улсын аварга болжээ. Айгерим Казахстаны улсын түүхэнд грэплингээр 2018 онд анхны дэлхийн аварга болж байсан.

116044552_319182449447897_725149089023618056_n.jpg

Таван настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж өсвөр үеийн Азийн аварга болж, Казахстаны улсын аваргаар 11 удаа (2008-2018 он) дараалан тодорч байсан түүний хувьд хоёр ч хүнд бэртлийн улмаас хэдэн жил тэмцээнд оролцоогүй бөгөөд өнөөдөр Атырау хотод болсон Казахстаны улсын аваргад түрүүлэв.

101000461_145500440377412_8993904381499592754_n.jpg

26 настай Абилкадирова бүсгүй 2018 онд бэртэлтэй байх хугацаандаа өөрийгөө загвар ертөнц, жүжигчнээр сорьж үзэн томоохон амжилтыг олсон. Тэрбээр “Сезим бяслаг” киноны гол дүрийг бүтээж, Прага хотод дэлхийн брэнд “Garnier”-ын сурталчилгаанд тоглож олон ч реклам, клипний зураг авалтыг “чимсэн”.

Эх сурвалж: MGL SPORT

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-16 10:28

Гайх�##�тай эмэгтэй юма

Зочин
Зочин
2022-11-16 10:28

Uzesgelent min chi ymarch mundag ymbe dee

Зочин
Зочин
2022-11-16 10:29

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button