Австралийн 8 тэрбум дахь иргэний аав Б.Ананд: Сонголт бүхэн нь мэргэн байгаасай гээд А.Мэргэн гэж нэрлэсэн

Дэлхийн хүн ам уржигдар буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 8 тэрбум болсон билээ. Тэгвэл тус өдөр Австралийн Канберра хотод мэндэлсэн Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын хүү А.Мэргэнийг Австрали улс дэлхийн 8 тэрбум дахь иргэнээр бүртгэгдсэн байна.
Тэдний хүүг дэлхийн найман тэрбум дахь иргэнээр бүртгэснийг Австралийн хамгийн том хэвлэл болох Canberratimes онцолсон юм. Бид хүүгээ өлгийдөж аваад байгаа Б.Ананд, Э.Лхагвасүрэн нартай ярилцлаа.
-Найман тэрбум дахь хүүхдийн аав ээж болсон та хоёртоо баяр хүргэе?
-Баярлалаа. Анхны хүүхэд болохоор маш их сэтгэл догдолж, хүлээсний эцэст хүүтэй боллоо. Сурч, ажиллахаар ирсэн шинэ улсад ирээд шинэ хүнээ өлгийдөн авлаа. Миний хүү онцгой өдөр төрлөө. НҮБ-ын тооцооллын дагуу дэлхийн хүн ам 8 тэрбум хүрэх өдөр аав ээждээ ирж, хэзээ ч мартагдахааргүй том бэлэг барилаа. 8 тэрбум дахь хүнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна шүү . Миний хүү Австрали улсын нийслэл Канберра хотод энэ өдөр төрсөн ганц хүүхэд байна гэж эмч маань хэлээд бидэнд хандсан.
-Хүүхдээ тэр даруйд нь А.Мэргэн гэх нэр хайрласан байсан. Хэрвээ нууц биш бол ямар утгатай вэ. Өмнө нь бодчихсон байв уу?
-Австрали улсад төрөхөд түрүүлээд нэрийг нь бодчихсон байвал давуу тал болдог юм билээ. Энд шууд гарахад нь л бүртгэлийг нь хийдэг. Бид хоёрын хувьд өмнө нь хүүгийнхээ нэрийг бодоод олчихсон байсан. Миний хүү цааш цаашдаа маш олон сонголтын өмнө зогсох болно. Тэгвэл тэр бүх сонгосон зам, сонголт бүхэн нь мэргэн байгаасай гэж бодоод Мэргэн гэдэг нэрийг өгсөн.
-Австрали улсад эх амаржихад орчин нөхцөл нь хэр байв. 8 тэрбум дахь иргэндээ хэрхэн анхаарал хандуулж байна?
-Орчин нөхцөлийн хувьд таатай санагдсан. Ямартай ч эх хүүхэд хоёр эсэн мэнд амаржина гэдэг хамгийн том баяртай зүйл байдаг юм байна. Ийм сайхан хүү төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа л гэж хэлмээр байна даа..
-Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uneheeer saihan medee bna
Хоьор тохиолдол шүү. Гэр бүлд нь аз жарг�##� хүсье
Zaluu saihan hosuudad bayar hurgey
Сайн аав ээж болоорой. Том хайр хүсье
Эрүүл энх хамгийн сайхныг хүсье сайхан гэр бүлдээ
Баяр хүргэе
wow wonderful family
Эхээс төрөнгүүт Монголын нэрийг дэлхий даяар гаргасан мундаг хүү байна
Монголын нэрииг дэлхиид гаргасан гавъяатай хүүдээ Чингис хааны одонг өгмөөр юм бна..том блтол нь хадг�##�чих нь биз..ххх