"Отрын бүсийг гэрээгээр эзэмшүүлнэ"

Пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв..
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсэг хариулт өглөө.
УИХ-ын дарга Д.Тогтохсүрэн: Газрын тухай хууль орж ирснээр үл хөдлөх хөрөнгө, газар хоёр нэгдсэн бүртгэлтэй болж чадаж байгаа юу?
Тусгай хамгаалалтай газар нутгийн асуудлыг энэ хуулиар яаж шийдэж байгаа вэ? Энэ өнөөдөр шийдэх ёстой хамгийн том асуудал.
Бэлчээрийн маргааныг бэлчээр ашиглалтаар нь шийдэх ёстой. Бэлчээр ашиглалтыг зохицуулах чиглэлээр энэ хуульд юу тусгагдав?
Лицензийн замбараагүй олголтыг шийдэх хэрэгтэй. Газрын тухай хуульд ашигт малтмалтай холбоотой асуудлыг яаж зохицуулж оруулж ирж байгаа вэ? Хот байгуулалтынхаа хуультай хэрхэн уялдаж байгаа вэ?
Газрын хууль, хот байгуулалтын хууль хоорондоо уялддаггүй. Үүнээс болоод үл хөдлөхийн болон газрын маргаанууд үүсдэг.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Үл хөдлөх хөрөнгө газраасаа салшгүй нэг байх, бүртгэл нь нэг байх зарчмыг хуулийн төсөлдөө тусгаж оруулж ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой асуудлыг бүрэн цэгцэлж орж ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн ерөнхий төлөвлөгөө хуульчлагдаж байгаа. Төлөвлөгөөг Засгийн газар батална. Энэ ерөнхий төлөвлөгөө 15 жилийн хугацаатай байна. Ерөнхий зарчмаараа бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахад төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу дуудлага худалдааны журмаар асуудал шийдэгдэнэ. Дуудлага худалдааны ялагчийн мэдээлэл Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дундын мэдээллийн сангаар дамжиж хүрээд, тэр яамтай гэрээ байгуулагдаж, гэрчилгээ нь олгогдоно. Ийм зарчмын шийдэл орж ирж байгаа.
Лицензтэй холбоотой асуудал дээрхтэй мөн төстэй. Х лиценз буюу хайгуулын төлөвлөлтийн асуудал нь улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд сууж байгаа. Төлөвлөгөөг Засгийн газар батална. Энэ дотор ямар, ямар газар лиценз уул уурхайн асуудлыг шийдэх нь тодорхой тусаж орж ирнэ. Энэ хүрээнд шийдэгдсэн асуудал мэдээллийн санд нэгтгэгдэж, гэрээ байгуулах нь Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын түвшинд шийдэгдэнэ. Харин А лицензийн асуудал арай өөр. Шийдэгдсэн Х лиценз нь А лиценз болсон нөхцөлд 30 хоногийн дотор манай цахим мэдээллийн сангаар дамжиж гэрээ нь хийгдэх юм.
Отрын бүс нутагт гэрээгээр бэлчээрийг эзэмшүүлж болохоор оруулсан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай: Нэмэлт хариулт өгье. Бэлчээртэй холбоотой асуудлыг газрын хууль дээр зохицуулж оруулж ирсэн. Бэлчээрийг хоёр төрлөөр ашиглана. Нэгдүгээрт, нийтээр ашиглана. Хоёрдугаарт, гэрээгээр ашиглана. Ус, хужир бүхий бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр нийтээр ашиглагдана. Отрын нөөц бэлчээрийг гэрээгээр ашиглана. Нийт бэлчээрийн 0.6 хувь бол отрын нөөц бэлчээр. Нөөц бэлчээрт байгаль цаг уур хүндэрсэн үед малчдыг нүүлгэж, өвөлжүүлж, хаваржуулна.
Хот байгуулалтын тухай хуультай хэрхэн холбогдож байгаа вэ гэхээр: Хот байгуулалтын, газар ашиглалтын гээд есөн төрлийн бүсчлэлийг гаргаж ирсэн. Газар олгох, ашиглалтыг бүсчлэлийнхээ дагуу зохион байгуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Geree giisneer belcheeriin homsdol ugui boloh uu
Бэлчээрийн гэрээ нь рэзээнээс мөодөгдөж эхлэх юмбэ???
zaaa barag ingej emh tsegtsend ni oruulsan deer bhdoo