Датаграфик СтатистикНийгэм мэдээ

Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурчээ

Манай улсад хөдөлмөрийн насны 2.13 сая иргэн байна. Үүнээс 1.26 сая иргэн ажиллаж байгаа бол ажиллах хүчнээс гадуур 866.9 мянган иргэн байгаа ажээ.

Ажиллах хүчний 1.26 сая иргэн байгаа нь өмнөх оны III улиралтай харьцуулахад 55.6 мянгаар, өмнөх улирлаас 26 мянгаар өссөн үзүүлэлт юм.

Харин ажиллах хүчнээс гадуур буй 866.9 мянган иргэнээс 41 мянган иргэн нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.

Тэгвэл ажилгүй иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.8 мянгаар буюу 25 хувиар, өмнөх буюу II улиралтай харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ингэхдээ 20-29 насны бүлэгт 11 мянга, 34-54 насны бүлэгт 12.0 мянгаар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг хүйсээр нь ангилж үзвэл эрэгтэйчүүдийн 66.4 хувь, эмэгтэйчүүдийн 52.9 хувь нь ажиллаж байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дараах салбаруудад ажиллах хүчин нэмэгджээ. Тодруулбал,

  • Боловруулах үйлдвэрийн салбар 31.5 мянга /38.1%/
  • ХАА, ойн аж ахуйн, загас барилт, ан агнуурын салбар 14.0 мянга /5.0 %/-аар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Харин дараах салбаруудад ажиллах хүчин буурчээ. Үүнд,

  • Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын салбарт ажиллагчид 10.5 мянга /12.1%/
  • Зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх 6.2 мянга /16.7%/-аар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 09:11

Iim tsag ued ajilgvi bol hetsvv shvv dee

Зочин
Зочин
2022-11-21 09:12

Хүн бүр л өөрсдийнхөө төлөө илүү их хичээх цаг үе орсэн

Зочин
Зочин
2022-11-21 09:12

Одоо илүү ухамсарласан байхөө

Зочин
Зочин
2022-11-21 11:00

Ха ха МАН ын пиар уу. Энэ байгууллага ч утсан хүүхэлдэй аятай

Холбоотой мэдээ

Back to top button