Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлагаСурвалжилга, Нийтлэл

Мультимедиа хөрөг: Хайр хайрцаглагдахгүй

"Нэг удаа гэртээ ирэхэд үүдэнд үхсэн цэцэг өлгөчихсөн байсан. Үүнд би маш их эмзэглэсэн."

Цөхөрч үзээгүй мэт нүдээр ширтэн ийн ярих. Дальдчихгүй харах энэ нүд хорвоогийн өчнөөн олон өнгийг үзсэн. Тэрбээр 30 насныхаа төрсөн өдрөөр бэлгийн чиг баримжаагаа найзууддаа хэлж, маш их асуулт, гайхширалтай нүүр тулсан.

Тэгээд л биеийнхээ үсийг хусахаа больж, хумсаа, уруулаа ч будахаа болив. Үсээ ороохоор хайч, индүүтэй зууралдахаа болив. Ингэж л хэн нэгний дүрд тоглож байгаа юм шиг санагдуулаад буй мэдрэмжээ үгдэн хөөжээ. Халимаг үс, шивээс, оо энгэсэггүй төрх энэ бол Э.Энхмаа. Өөрт таалагдах дүрээ олох. Өнөөх өөрийгөө олох гээч л энэ бололтой.

Харин аав, ээждээ одоогоос гурван жилийн өмнө, 34 настайдаа хэлж. Тэд цочирдож хүлээж аваагүй тухай, саяхан АНУ руу явж хайртыгаа тэдэндээ танилцуулаад ирснээ ярина.

Түүний хувьд 16 настайдаа АНУ-ыг зорьж, нягтлан бодогчоор, эрх зүйчээр коллежид суралцсан ч өөрийнх нь хийх зүйл биш болохыг таньжээ. Өөрчлөлтийг авчрах, шийдвэр гаргах түвшний ажил хийх ёстойг нь дотоод хүн сануулсаар л. Тэгж яваад 2007 оноос хойш хар тамхи, архины донтолттой, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс болон цагаачлалын асуудал хариуцсан иргэний нийгмийн байгууллагуудад ажиллажээ. Мөн 2015 оны зун Монголын хүчирхийллийн эсрэг үндэсний төвд гурван сарын дадлага, сайн дурын ажил хийж байсан.

Монголд ажиллахаар ирсэн хугацаандаа ЛГБТ төв байдгийг олж мэдэж, өнөөдрийн хамт олонтойгоо танилцсан байна.

Ийнхүү 2017 онд ЛГБТ төвийн удирдах зөвлөлд уригдаж, 2019 оны дөрөвдүгээр сараас тус төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж, даруй 10 сарын дараагаас л төвийнхөө гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн юм.


ВИДЕО: Текстэд бичээгүй амьдралын түүх, Э.Энхмаагийн үзэл бодол, буй байдлыг дараах видео бүтээлээс үзнэ үү.

Угаалгын өрөөн дэх хоёр сойз дэрийтэл хана "ширтэнэ". Тэднийх цэцгээр дүүрэн. Цэцэгнүүддээ дуу дуулж өгөөд л, услах.

Ханаар нь дүүрэн өөрийнх нь зурсан зураг. Заримыг нь хараахан өлгөөгүй, хана түшүүлжээ. Тэр хүмүүсийн сэтгэлд өөрийгөө ямар өнгөөр зурсан бол...


АУДИО: Түүнийг сайн мэдэж болох гурван хүнтэй уулзлаа. Тэд Э.Энхмаагийн давтагдашгүй онцлог, зан төрхийн талаар хэрхэн ярьсныг сонсох боломжтой.


Юунд ч үл хувьсах зан чанартай хүн хүүхэд ахуйдаа ямар бодол тээж явсан бол гэх бодол бага нас руу нь аялуулсан юм.

Тэр багаасаа л зах, гуанзанд ажиллаж, хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулахын үнэ цэнийг ойлгожээ. Ажил хийж олсон мөнгөөрөө гоймон авч зараад, хичээлийн шинэ жилээр дэвтэр, номоос эхлээд хэрэглэлүүдээ тов хийтэл бэлдчихдэг байж. “Nike”-ийн малгай, хар жийнс авч өмсөж байснаа мартаагүй л, дурсана.

Багын л ажилч хичээнгүйн дээр ЛГБТИК хүмүүсийн төлөө дуугарч эхлэх урам зоригоо аль тавдугаар ангид "асаажээ." Түүнд ангийнхан нь нэр хоч өгч, дээрэлхээд байсан тул өөр сургууль руу шилжиж суралцсан байна. Гэтэл шилжиж очсон сургуулийнхан нь бас л дээрэлхээд болдоггүй. Ангийнхаа гурван хөвүүнийг ширээтэй нь түлхээд унагаачихав. Ингэж л өөрийнхөө төлөө тэмцэж эхэлсэн байна. Тэр үед тэмцвэл болох юм байна гэх бодол сэргэлт өгсөн байна.


Саяхан Швейцарын Женев хотод явж байхад нь нэгэн таксины жолооч монголчууд өглөө хэдэн цагаас босож, кофе шопууд нь хэдэн цагаас онгойдог болохыг түүнээс сониучирхан асууж л дээ. Үргэлжлүүлэн Америкт байхдаа Монголынхоо юуг тэгтэл их санадаг байсан тухай тодруулж.

Хариуд нь тэр "Энд л байх ёстой гэх эрх чөлөөний мэдрэмжээ санадаг байсан" гэжээ. Жолооч залуу хариу үг хэлээгүй ч голынхоо толинд хараад харцаараа тэвэрч буй аятай.

Харин Монголд таксины жолооч нар бүдүүн хадуун асуулт түүнд тавина. "Хэдэн хүүхэдтэй вэ" гэж ёс юм шиг асууна. "Байхгүй" гэх хариултыг нь тосоод "Оройтлоо шүү дээ, ёстой болохгүй эмэгтэй хүн байж" гэнэ. Эмэгтэйчүүдийн эмч нараас ч түүнд ийм асуулт ирнэ. Бүр нэг удаа "Өдийг хүртэл хүүхэд гаргахгүй юу хийж яваа юм" гэж загнаж л дээ.

ЛГБТИК хүмүүст гэр бүл, ойр дотнынхон нь гэхээс илүүтэй сайн танихгүй хүмүүсээс л өртэй юм шиг "хүүхэдтэй бол" гэсэн шаардлага ирдэг гэнэ.


АУДИО: Э.Энхмаа ЛГБТИК хүмүүс хүүхэдтэй болоход ямар, ямар бэрхшээлүүд тулгарч буйг, тэрбээр цаашид хэрхэхээр төлөвлөж буй талаар сонсох боломжтой.

Хорвоо олон юмсын цуглуулга. Тэдний нэг бол хүн. Тэрхүү үнэт цуглуулгаас бид нэгийг нь онцлон танилцууллаа. Бидэнд өөр юм юу ч үгүй. Гэтэл хайрыг хайрцаглах гэж оролдсоор.

ЛГБТИК хүмүүсийн хувьд “Тэгш эрх, бахархлын өдрүүд” бол баярын өдөр. Энэ өдрийг төрсөн өдрөөсөө чухалчлан тэмдэглэдэг. Тэр ч утгаараа бидний хөргийн зочин "Найзалж нөхөрлөж байгаа бол дундаа уулзъя. ЛГБТИК найзтай бол тэгш эрх бахархлын өдрөөр мэнд хүргэж, баярыг нь хуваалцаж байя" хэмээн уриалсан юм.

“Эмэгтэй хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найрууллын уралдаанд зориулан бүтээв.

БЭЛТГЭСЭН: Э.БУЛГАН, Х.УМААХАН, О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 09:56

Яармаг шиг түгжрэл бинзен такси гэхгүй хотын төвд сайхан бна. Өнгөрсөн 5д яармаг нисэх ч амьтан болсон сурагтай. Эргүү үмбүүнүүд очиж очиж яармагт байр авж л бдаг. Та хэдийгээ мөн ч их өрөвдөх юм даа хотын төвийн би

Зочин
Зочин
2022-11-22 10:25

Biden shg l hun. Hun gedeg utgaar ni huleeej awah heregtei gej boddg dooo

Зочин
Зочин
2022-11-22 10:33

Байг�##�иас заяагдсан өгөдлийг яах ч аргагүй хүлээж авч буруу шаадаггүй л байх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-22 10:35

Энэ хүмүүс өөрсдөө л нийгэмдээ буруу үлгэр жишээ үзүүлдэггүй хэнд ч төвөг учруулдаггүй байхад энэ хүмүүсийг дургүйцэх зүйл байхгүй байхөө

Зочин
Зочин
2022-11-22 10:36

er em ni medegdehgvi ewgui gar ymaa

Зочин
Зочин
2022-11-22 10:45

ялгаатай байдлыг хүндэлдэг дээ

Зочин
Зочин
2022-11-22 10:46

Эгүүр- ийн ярилцлагууд гоё шүү. Даацтай.
Ярилцлагуудынх нь ард ХАРИУЦЛАГА харагддаг
Амжилт хүсьe. . Тийм болохоор хүмүүс зүрх сэтгэлээ дэлгэж буй санагддаг.

Улаанаа
Улаанаа
2022-11-22 11:01

Ямар гоё нэвтрүүлэг үзчихвээ

Зочин
Зочин
2022-11-22 11:05

Yamar goy hun be? Yurn hun bur uur uuriin gesen davtagdashgui mun chanartai shuu dee. Buh humuust az jargal husiy ee. Unuudriig hurtel tesej, amidrah gej zutgej yavaa buh hund genet hachin ih hair hurlee ❤️

Зочин
Зочин
2022-11-22 11:06

Ямар гоё гэрэлтсэн зүрхтэй хүн бэ

Зочин
Зочин
2022-11-22 11:12

Мэдээ бэлтгэсэн ЛГБТ холбооны хүндэт гишүүд болох Э.БУЛГАН, Х.УМААХАН, О.УЛСБОЛД -д баярл�##�аа.

Зочин
Зочин
2022-11-22 11:52

Сайхан ярилцлага болжээ

Холбоотой мэдээ

Back to top button