Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Ж.Сүхбаатар: Ирэх өвлөөс өмнө нийтийн тээврийг иргэдэд таалагддаг болгоно

Хот хариуцсан сайд, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Түүний өгсөн мэдээллээс онцолбол, “BRT төслийг хэрэгжүүлэхэд 100 сая доллар шаардлагатай. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан талынх нь буюу 50 сая ам.долларын төслийн ажил эхэлж байгаа.Тэгэхээр бид одоо үүндээ тохирсон зохицуулалт хийнэ. Энэ төсөл их хурдан явна. Түгжрэлийн эсрэг сонголттой шийдвэр гаргахгүй бол энэ асуудал биднээс салахгүй. Одоо Сүхбаатар сайд та хаачив аа гээд байгаа. Сүүлийн үед түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл дээр ажиллаж байна. Түгжрэлийн эсрэг зохицуулалт чухал.  Хуучин онтой машин хорьж болохгүй. Тэгэхээр эдийн засгийн зохицуулалт их чухал. Тансаг хэрэглээн дээр асуудал тавья, түгжрэлийн бүс дэх ААН-ийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлье, зогсоолын менежмент хийе. Нийтийн тээврээ шинэчилж, коридор гаргаад ирэх он хүртэл амьсгаа авья гээд ажиллаж байна. Маргаашнаас гаргалгаанууд хийгдэнэ. Хүнд хэцүү ч хариуцлагын асуудал учраас богино хугацаанд зохион байгуулна. Ирэх жилийн өвлөөс өмнө нийтийн тээврийг иргэдэд таалагддаг болгоно. 8-10 толгой өвдөхгүй явчихаар шийднэ. Төр хэвийн хэвшлийн түншлэлийн ажлын хэсэг байгуулна” гэв.

Түүнчлэн "Ойрын үед богино хугацаанд юу хийх боломжтой вэ гэдэг асуултад би хариулаад байгаа. Бид үнэнийг ярих ёстой. Хүмүүс уурлаж л байна. Өнөөдрийн байдлаар бид өнгөрсөн хугацаанд дугаарын хязгаарлалтыг л хийж ирсэн. Зам дээр байгаа машины тоо хэт олон болчхоод байна. Харин чи ямар нэг байдлаар 420 мянган машиныг зам дээр багтаах арга зам бодож ол гэж шаардаж байгаад "Боломжтой" гэж хэлэх ямар ч боломжгүй. Өнөөдрийн байдлаар торгуулаад байгаа машины торгуулийг нь төлүүлдэг механизм байхгүй. Уг нь тусдаа асуудал хэрнээ торгуулийг яаж төлүүлэх вэ гэдэг асуудлыг хүртэл хөөцөлдөж байна. Тусдаа цагдаа, ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудал. Зам дээр явж байгаа машинуудыг камераар бичээд хянаад торгоод байгаа боловч уулзвар болгон дээр хянаж, зогсоох, бүртгэх боломж байхгүй байсан. Одоо бүрдэж байна. Хотын даргын сүүлийн хоёр жил ажилласан үр дүн дээр машинууд дээр уншигч суулгаад ирэхээр хэрэгжих боломжтой. Энэ танхайралтай ингэж тэмцэх, цөөлөх буюу захиргааны албадлага хэрэглэх арга барил нэг талдаа үүсэж байна" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
11 сар 21, 2022 15:27

Ирэх өвөл, ирэх жил гэж худ�##� ярьсаар байт�##� сонгууль боллоо доо.

Зочин
Зочин
11 сар 21, 2022 15:37

За �######�аа өлөн царайлаад сайд гэх шиг

Зочин
Зочин
11 сар 21, 2022 15:39

ерөөсөөл торгох бас дахин торгох

Зочин
Зочин
11 сар 21, 2022 15:44

Тэгээрэй харж л байя

далай
далай
11 сар 21, 2022 15:45

машиныхаа тоо цөөл автобусныхаа тоо нэм

Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa
11 сар 21, 2022 16:06

Yana da yana. Ireh ovloos naana ene ovliig yaj davah ve ta mini.

Зочин
Зочин
11 сар 21, 2022 16:34

Автобусны буудлыг Хүлээлгийн танхим болгож автобусны мөнгөө танхимд орохдоо өгч, буфет, хүүхэд хуурайлах өрөө, ном сэтгүүл худ�##�даа 00 байршуулб�##� ажлын байр нэмэгдэж иргэд тухтай байх биш үү.ТҮЦ-ийг шийдэх гэж олон загвар журам гараж үзлээ одоо болсон байх.Том компаниудад автобусны төвийн болон захын буудлыг тэнцүүхэн олгоё.Олгохоос бу�####�ар Төр хол байсан дээр байх.

Зочин
Зочин
11 сар 21, 2022 16:37

Маш сайн өнгө үзэмжтэй чанар сайн БЕНЗ, ВОЛВО, ЯПОН автобус аваарай. Харамч хүн 2 төлдөг, хятад барааг харсан хүн авна, авсан хүн хаяна....

зочин
зочин
11 сар 21, 2022 17:32

гэр хорооллын автобусуудыг богино эргүүлээчээ ж нь зүүн с�##�аа х�##�дварт

Gah2
Gah2
11 сар 21, 2022 19:44

Chaadag gahai

Зочин
Зочин
11 сар 21, 2022 20:54

Өөрийг чинь томилогдсоноос хойш түгшрэл бүр ихэссэн. Чадна гэж сайд болоогүй бол чадах нэгэнд нь байраа тавьж өг

Зочин
Зочин
11 сар 22, 2022 00:29

Бас худ�##�ч гар

Холбоотой мэдээ

Back to top button