Датаграфик Статистик

300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 5900-гаар нэмэгджээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны III улирлын байдлаар өрхийн дундаж орлого 1.81 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх улирлын мөн үетэй харьцуулахад 178 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнд үнийн нөлөөллийг арилган тооцвол нэг өрхийн сарын дундаж орлого 1.17 сая төгрөгтэй тэнцэж байна. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 мянган төгрөгөөр буурсан үр дүн юм.

Өрхүүдийн мөнгөн орлогыг бүлэглэн үзвэл /өмнөх оны мөн үетэй харьцуулав/ доорх хэмжээний бууралтыг үзүүлжээ. Үүнд,

300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 5.7 мянга

500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянга

700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 17.7 мянга

900-1100 мянган төгрөгийн орлоготой өрх 3.6 мянга

1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 10.8 мянга

1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 7.3 мянгаар тус тус буурсан байна.

Харин дараах мөнгөн орлого бүхий өрхийн тоо нэмэгджээ. Үүнд,

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 5.9 мянга
  • 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 8.3 мянга
  • 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50.7 мянгаар тус тус нэмэгдсэн байна.

Тэгвэл нэг өрхийн сарын дундаж зарлага 1.84 сая төгрөгт хүрчээ. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 347.8 мянган төгрөгөөр нэг өрхийн зардал нэмэгджээ. Харин үнийн нөлөөллийг арилган тооцвол нэг өрх сард дунджаар 1.19 сая төгрөгийн зарлагыг гаргаж байгаа юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үнийн нөлөөллийг арилгасан зардал 93.2 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Өрхийн нэг сарын дундаж зарлага дараах бүтэцтэй байна. Үүнд,

Мах, махан бүтээгдэхүүн 30.8 хувь

Үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн 23.4 хувь

Бэлэн хувцас, гутал 12.3 хувь

Тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар үйлчилгээ 11 хувь

Хүнсний ногоо, булцуут, навчит ургамал 8.7 хувь

Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал 5.7 хувь

Харилцаа, холбооны үйлчилгээ 5.6 хувь

Боловсролын зардал үлдсэн хувийг тус тус эзэлжээ.

Ингэснээр өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны III улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж зарлага орлогоосоо 30 мянган төгрөгөөр илүү байна. Харин үнийн нөлөөллийг арилгасан дүнгээр зарлага нь орлогоосоо 20 мянган төгрөгөөр илүү байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 09:27

Niigem hymrahaar etsesiin etset hamag daats ni ard tumen deer l ireh ymdaa hoorhii

Зочин
Зочин
2022-11-22 09:28

Арай арай2 яаж амьдрах юм бэ?

Зочин
Зочин
2022-11-22 09:28

Zarlagaaasaa ilvvv garahaaan baijee

Зочин
Зочин
2022-11-22 11:00

Хүүхдүүдээ баян хоосон, орлого ихтэйгээр нь ялгаж үздэг улс орон манайхаас өөр улс байдаг болов уу?
Эрх баригчид улс төрчид Хүний эрх эрх чөлөө ярьдаг мөртлөө хүүхдүүдийнхээ эрхэнд х##дан ялгавартай хандах нь ичмээр юм!
Монголын ирээдүй болсон хүүхдүүдээсээ юуч харм##ж гар татаж болохгүй шүү!
Томчуудаа! Ухаарч үзээрэй!

Зочин
Зочин
2022-11-22 11:01

Сайд минь харин их хурлын гишүүд та нар тэрбумаар нь идэж ууж бгаа шүү. Ард түмэн ядуу бна. Шүү.

Зочин
Зочин
2022-11-22 11:01

Ард иргэд чинь ядуурч байна.юмны үнээ хар.ард иргэдтэйгээ ойрхон ажиллаж амьдар.Сонгууль ойртож байна.тэнгэрээс бууж ажил.Монгол улсын ихэнх нь улны өрх боллоо.дундаж давхарга гэж байхгүй боллоо.хо. хөдөөгүй хэцүүхэн амьдарч байна.хаана тэгж ц##ин нэмэгдэж өрх йн орлого сая гарч байна.та нарын идэж уусан чинь нэмэгдэж байх шиг байна.

Зочин
Зочин
2022-11-22 11:02

Хүрэхгүй байна даа хүрэн бор ах минь манайд ирж сар болоод олж байгаа мөнгийн тоолоод явуул шудрага байх байхдаа андаа

Зочин
Зочин
2022-11-22 11:02

Зөв байхоо

Зочин
Зочин
2022-11-22 11:32

Өвчингүй бол болно дөө л гэж бодох юм

Зочин
Зочин
2022-11-23 05:03

Орлого нь өссөн өрхүүдийн тоог яагаад нууцлаад байгаам? 3-30 саяын орлоготой *Төр улсын хулгайчдын* - УИХ, төрийн том ##бан туша##тнуудын өрхийн мэдээ ##га? 3 саяас дээш орлрготой 40 мянган өрхийн мэдээгээр хэнийг хуурч доромжлоод байгаам? Тэгсэн хэрнээ дундач ц##инг тооцохдоо тэр хэт их Баячууд тэр хэт бага Ядуучуулынхаа дундач ц##ингаар боддог аргачл## чинь МА намын статистекийн газар *Нүглийн нүдээ цаасаар хуурах*-ын л үлгэр, Ард түмнээ доромж үзсэн л хэрэг байна шүү дээ!!;

иргэн
иргэн
2022-11-24 10:37

ширээний хажууд судлах нэг өөр --Явж суд## эргүүнүүдээ !!!!!!!!! хээл барцаа аваагүй л бол ##хаж амьдр## руу орж суд## -- Долгионоод сууж болохгүй !!!!!!!! Үнэнг хий !!!!!ол хай !!!!!!??????? Тэгвэл зөв хариулт гарна .бос яв !!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button