Нийгэм мэдээ

АТГ: Хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан есөн хүний хэргийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 756 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 729 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • "Х" нь Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны албан тушаалтан "Б" нар нь иргэний гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх;
  • "Э" нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын албан тушаалтан "Э" нь бусдаас хахууль авсан гэх;
  • Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын албан тушаалтан "М" нь бусдаас хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан "М" нь бусдаас хахууль авсан гэх;
  • "З" нь төрсөн дүүтэйгээ давхар түрээсийн гэрээ байгуулан түрээсийн төлбөрөөс зөрүү 50,000,000 төгрөгийг хувьдаа завшсан гэх;
  • "М" нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргүүдийг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button