Гадаад мэдээСонин хачин

Мууртай харилцахын тулд нүдээ онийлгох хэрэгтэй

Английн Суссекс Их Сургуулийн эрдэмтэд хачирхалтай судалгаа хийжээ.

Тус их сургуулийн эрдэмтэд ойролцоогоор 50 орчим мууранд туршилт хийсэн байна. Туршилтын үеэр мууруудтай хамт олон хүн байлгажээ. Тэдгээр хүмүүсээр төрөл бүрийн үйл хөдлөлийг хийлгэж, муурууд ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь ажигласан аж.

Улмаар нүдээ удаанаар анивчсан хүмүүс рүү муур ойртох магадлал их байжээ. Эрдэмтдийн зөвлөснөөр мууртай дотносохыг хүсвэл нүдээ удаанаар онийлгож, дараа нь хэсэг хугацаанд нүдээ аних хэрэгтэй юм байна. Удалгүй муур ч хариу үйлдэл үзүүлэх ажээ.

Муур тухтай, аз жаргалтай үедээ нүдээ онийлгодог байна. Үүнийг "муурын инээд" хэмээн нэрлэдэг ажээ.

Мөн муурнууд хамт амьдарч буй хүмүүсийнхээ зан байдлыг нь ойлгож, хариу үйлдэл үзүүлдэг байна. Тухайлбал, муурууд өөрт нь тааламжтай хандсан хүнд таатай ханддаг ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button