Эрдэмтэд сүүлийн 100 гаруй жилд анх удаа муурын шинэ зүйл илрүүллээ
Эрдэмтэд Боливийн улсын ой модноос жижиг биетэй зэрлэг муурын зүйл илрүүлсэн байна. Энэ нь сүүлийн 100 гаруй жилд анх удаа муурын шинэ зүйл илрүүлжсэн тохиолдол болсон аж. Орон нутгийн иргэд тилкайо гэж нэрлэдэг тэрхүү муурыг эрдэмтэд Леопардус тилкайо гэж нэрлэн бүртгэн авчээ. Тилкайо муурын биеийн урт нь ойролцоогоор 46 см, биеийн жин 1.4 кг байдаг юм.
Судлаачид генетикийн шинжилгээ хийсний үр дүнд тилкайо муурыг шинэ зүйл гэдгийг баталжээ. Тилкайо муурыг шинэ зүйл хэмээн тодорхойлсон судалгааг ахалж бичсэн эрдэмтдийн нэг болох “National Geographic Explorer”-ийн Паола Ногалес-Аскаррунз хэлэхдээ “Муурын үс нь цайвар хүрэн өнгөтэй, биеэрээ жигд бус хэлбэр бүхий сарнай мэт хээтэй” гэж хэлсэн байна.

Одоогийн байдлаар тилкайо муурын амьдралын хэв маяг, биологийн талаар мэдээлэл хомс байгаа юм. Паола хэлэхдээ ялгадсанд хийсэн шинжилгээнээс харвал тилкайо муур мэрэгч амьтдаар хооллодог байж магадгүй аж. Мөн камерт буусан бичлэгүүд тилкайо муур шөнийн цагаар илүү идэвхтэй болдог байж магадгүйг илтгэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.