Танд хэрэгтэй

Хууль: Үл өрсөлдөх гэрээг дуустал ажилтанд сүүлийн сарын цалингийн 50 хувийг олгоно

ААН, ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараагаар тухайн ажилтан ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг эсхүл ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад ажиллахыг Хөдөлмөрийн тухай хуулиар энэ талаар зохицуулж өгсөн.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор үл өрсөлдөх гэрээг байгуулна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.

Өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэрэг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тусгана.

Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилээс илүүгүй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-иас доошгүй хувийн олговрыг сар бүр олгоно.Үл өрсөлдөх үүрэг нь ажилтан гадаадад ажиллахад хамаарахгүй.Насанд хүрээгүй ажилтан, туршилтаар болон дагалднаар ажиллаж байгаа ажилтанд үл өрсөлдөх үүрэг хүлээлгэхийг хориглоно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Маш зөв
Маш зөв
2022-11-26 10:11

Маш зөв. 1 жил өнгөрсөн л бол зах зээлийн зарчмын дагуу өрсөлдөгч ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажиллаж болно маш олон з�##�уус үүнээс болж гадаад руу явахаас өөр нөхцөлгүй болсон дарамтанд орсон гээд тоочвол их хэцүү

Маш зөв
Маш зөв
2022-11-26 10:14

Нэг компанид орсон 3 сар ажиллулснаа танай хамаатнууд ижил төрлийн бизнс эрхэлдэг юм байна гээд гаргаж байж билээ. Түүнчлэн эмийн компанид ажиллаж байсан бол шинээр ажил олгогч нь үүнийг сонсчвол ажилтанд бас л дарамт ирнэ. тэг энгэ гээд л Банк мөн адил банк д ажиллаж байсан гэж хэлэхээр маш олон юм асуудаг Мэдээж ажилтан өмнөх ажил олгогчоо муулахгүй гарсан ш�##�тгааныг асуухаар өвдсөн тэгсэн ингэсэн л гэнэ ш дээ

Зочин
Зочин
2022-11-26 11:48

Ямар утгагүй хууль вэ ? Бүх хууль компанийг эсвэл төрийг хамга�##�даг абйж болохгүй.

Зочин
Зочин
2022-11-26 11:50

Мэргэжлээрээ л өөр компанид ажиллах нь ойлгомжтой. Барилга барьдаг бол өөр нэг барилгын компанид орно, код бичдэг бол өөр нэг компанид коод бичихээр орох нь ойлгомжтой. Нэг с�##�бар мэргэжил тул. Ямар ч утгагүй за�##�т байна. хүчингүй болгох хэрэгтэй.

Back to top button