УЛС ТӨР

Н.Тавинбэх цахилгаан тасрах "аймшигт эрсдэл" хэвээр байгааг дахин сануулав

"Дулаан явбал мянган лан" гэдэг шиг мянган лан бүхий дулаахан явах мөрөөсөл иргэдийн дунд бий болох нь ээ. Өвлийн тэргүүн сар гараад удаагүй хэдий ч сүүлийн 47 жилийн хугацаанд тохиогоогүй хүйтрэлт арваннэгдүгээр сард тохиож байна.

Одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажлаа хүлээж авахдаа "Яаж ийж аргалж байгаад л энэ өвлийг давна даа" хэмээсэн.

Тэгвэл Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх "Өнгөрсөн шөнө /2022.11.28-29-нд шилжих шөнө/ эрчим хүчний оргил ачаалал 1427 МВт хүрсэн тухай олон хүн ярилаа. Үйлдвэрлэлээс давсан хэрэглээг хангаж чадахгүй учраас хэсэгчлэн хязгаарлах тухай ярьж байна. Цахилгаан хязгаарлах эрсдэл тулгарсан. Тиймээс дулааны эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй" гэлээ.

Н.Тавинбэх Эрчим хүчний сайдын албыг хашиж байхдаа "2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүндхэн жил тохионо. Хамаг хүчин чадлаараа ажиллаж байгаа, ялимгүй гэмтэл гарсан тохиолдолд хэзээд ч тасрах эрсдэлтэй" хэмээж байсан. Тэгвэл "эрчим хүчний ирээдүй "бүрхэг", цахилгаан тасарна гэдэг аймшигт эрсдэл хэвээр байгаа"-г өнөөдөр болж буй "Эрчим хүчний хүрэлцээ, хэмнэлт" зөвлөгөөний хэлэлцүүлгийн үеэр дахин тодотгов.

Манай улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь өсөж, эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн байна. Үүнд хамгийн ихээр нөлөө үзүүлж буй нь жил ирэх тусам нэмэгдэх орон сууцны тоо юм.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн бол цаашид жил бүр 100МВт орчмоор өсөж байгаа ажээ. Энэхүү үзүүлэлт нь 2025 он гэхэд 1680 МВт хүрэх төлөвтэй байгаа юм. Өчигдрийн хувьд хүйтний эрч нэмэгдсэн нь эрчим хүчний оргил ачааллыг 40 МВт-аар өсгөсөн байна.

Эрчим хүчний хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд,

  • 2019 онд 1156 МВт
  • 2020 онд 1308 МВт
  • 2021 онд 1387 МВт
  • 2022 онд 1427 МВт хүрчээ.

Дээрх үзүүлэлтээс харвал сүүлийн жил бүр хэр хэмжээний хэрэглээ нэмэгдсэнийг харах боломжтой.

Эрчим хүч хэрэглэж буй нийт 605 мянга гаруй өрхийн хэрэглэгчид байгаа билээ. Тэдний хувьд 19.00-21.00 цагийн хооронд хөргөгчнийхөө хэрэглээг салгаж чадвал эрчим хүчний системийн хэмжээнд 100 хүртэл МВт хүчин чадлын нөөцийг бий болгох боломжтой хэмээн Эрчим хүч хэмнэлтийн албаны дарга Ц.Атаржаргал мэдээлсэн. Ийн нөцөлж чадвал бид суурилагдсан хүчин чадлын 50 хувийг бүрдүүлж байна гэсэн үг ажээ.

Бид ерөөсөө л хэмнэлтэд шилжих зайлшгүй шаардлага үүсээд байна. Алдагдалтай ажилладаг энэ салбарын ирээдүй хэрхэн нь хүлээлт үүсгэсээр. Эцэст нь салбарын сайдуудын хэлсэнчлэн яаж ийгээд л энэ өвлийг давдаг л байх даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
099
099
2022-11-29 15:39

Ганц эх үүсвэр бариачээ

Зочин
Зочин
2022-11-29 15:51

Ene henii buruu ve said hiichiheed ard tumnee ailgaad zasag undsendee suuliin 8 jil barillaa sh dee

Зочин хн
Зочин хн
2022-11-29 19:17
Reply to  Зочин

Тавинбэх ээ чи сайд хэдэн жил хийсэн. юу хийсэн бэ. хулгай хийхийг бодохоос өөр юм шийдээгүй юмаадаа гөлөг

Зочин
Зочин
2022-11-30 09:26

Яг үнэн, АТГ ш�##�гах ёстой

Зочин
Зочин
2022-11-29 16:00

Huuhed dee bolovsroliin zeeliin sangiin mongo hulgailj ogson , ichij uhmer.

зочин
зочин
2022-11-29 16:31

20 жил ярьсан 5 дугаар цахилгаан станц хаашаа хэний карманд ороод �##�га болов? Хятадын танк ярьж төмөр замаа 12 жил ухраасан, хятад ажилчин монголыг эзэллээ гэж үлгэр яриад Багануурын цахилгаан станцыг зогсоосон "дайсагнагч" улс төрчидтэй хэзээ тооцоо бодох юм бэ төр засгаа, цахилгаан тасарв�##� бүруутан нь цахилгаан их хэрэглэсэн "ард түмэн", хохирогч нь бас л "ард түмэн" болох уу?

zochin
zochin
2022-11-29 16:45

Украйн цахилгаан станцуудаа бөмбөгдүүлсэн ч цахилгаантай бай жишээний. Манай хэдэн авлигчид дайнгүй үед дайнаас илүү үр дагавар авчрах гэж. .

Зочин
Зочин
2022-11-29 17:17

Эхлээд сайн ажилаа хийх хэрэгтэй ш дээ. Нэг л их анхааруулсан хүн бхийн.

gal
gal
2022-11-29 20:40

ene hun ali 2,3jiliijn umnuus anhaaruulaad bg.

сонгогч
сонгогч
2022-11-30 14:41

Ярихын оронд ажлаа хий арга хэмжээ ав, сайд байхдаа юу хийж байсан юм

Холбоотой мэдээ

Back to top button