НИЙГЭМНийгэм мэдээЭдийн засгийн мэдээ

“Буянт Ухаа-2” хорооллын Хөгжлийн банкны зээлийн хүүг нийслэлийн төсвөөс гаргана

2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна.

Ирэх онд нийслэлийн төсөвт нэг 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөжээ. Үүнээс 1.5 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх орлогыг татварын бус орлогоор бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-аар хэлэлцэн баталдаг хотын шуудын төсвийн хувьд 40 тэрбум орчим төгрөгийг татвар төлөгч иргэдийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголт хэлбэрээр хууль тогтоомжийн дагуу буцаан олгохоор тооцоолжээ.

Тэгвэл нийслэлийн 2023 төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон ажлуудыг тусгасан байна.

  1. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй 109 төсвийн байгууллагын 7141 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл
  2. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага болон харьяа, төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн ашиглалттай холбоотой тогтмол зардал
  3. Холбогдох хуулийн дагуу 177.8 мянган ахмад настан, 52.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 104.2 мянган оюутан, 17.7 мянган МСҮТ-ийн сурагч, 6.1 мянган цагдаагийн албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах нөхөн олговрын зардал
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэг
  5. Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардал /зам замын байгууламж, цэвэрлэгээ үйлчилгээ/
  6. Сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт, хяналтын зардал
  7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал
  8. 1100 орчим иргэнд олгох онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих тэтгэмж, 7.3 мянган иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  9. Нийгмийн халамжийн сангийн зардал
  10. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал
  11. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах зардал
  12. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2019 оны 223 тогтоолоор Улаанбаатар хотод шилжүүлсэн “Буянт Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын Хөгжлийн банканд төлөх хүүгийн төлбөр
  13. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүсгэсэн орон нутгийн зээллэгийн Монгол Улсын Хөгжлийн банканд 2023 онд төлөх төлбөр
  14. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, бичил бизнесийг дэмжих зардлыг тус тус тооцоолон тусгажээ. Дээрх зардлуудын 74.5 хувийг хотын шуудын урсгал зардалд, 25.5 хувийг есөн дүүргийн урсгал зардалд тусгах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button