Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадад долоон барилгачин осгож нас баржээ

Баруун хойд Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд цаг агаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурснаас барилга барьж байсан долоон ажилчин ажилдаа очих замдаа төөрч, улмаар осгож нас баржээ.  

Найман ажилчинтай бригад ажлын байр руугаа явж байхад машин нь цасанд суусан тул явганаар явахаар болсон аж. Гэвч цасан шуурганд зүг чигээ алдаж, улмаар долоо нь осгож нас барцгаажээ. Аврагчид ажилчдыг бүгдийг нь олсон ч харамсалтай нэг л амьд үлдсэн байсан гэнэ. Орон нутгийн захиргаа энэхүү хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Шинжаан Уйгурт энэ сарын 20-ноос эхлэн сүүлийн 10 жилд орж байгаагүй их цас орж хүйтэрч байгаа тул зарим алслагдсан бүс нутгийн захиргаа онц байдал зарлажээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өвгөн
Өвгөн
2022-12-01 06:43

Ха ха..арчаагүй хужаа нар. 15-16 градуст осгож үхээд бхдаа яахавдээ...

Back to top button