Нийгмийн

"Тавантолгой төмөр зам", "Зүүнбаян төмөр зам" компанийн удирдлагыг "Монголын төмөр зам"-д нэгтгэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.30/ хуралдаанаар төмөр замын талаар дараах шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Тодруулбал, "Тавантолгой төмөр зам" ХХК болон "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн удирдлагыг нэгтгэхээр болжээ.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад "Улаанбаатар төмөр зам", "Монголын төмөр зам", "Тавантолгой төмөр зам", "Зүүнбаян төмөр зам" гэх мэт төмөр замын компаниуд хэд хэд бий болсон. Ийм олон төмөр замын компани ажиллаж байгаагийн уршгаар тухайн салбар нь өөрөө хөл дээрээ босох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд дутагдалтай байна.

"Улаанбаатар төмөр зам"-ын хувьд ОХУ-тай хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас дангаараа үйл ажиллагаа явуулна.

Тиймээс "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагын эрх мэдлийг "Монголын төмөр зам"-д шилжүүлэхээр боллоо.

Өмчлөлийн хувьд мэдээж төмөр зам нь "Эрдэнэс Тавантолгой" компаниас хийгдсэн хөрөнгө оруулалтаар бий болсон тул 66 хувь нь тус компанийн мэдэлд, 34 хувь нь "Монголын төмөр зам"-ын мэдэлд байна. Тэгвэл гүйцэтгэх удирдлагыг томилох болон мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг, эрхийг 100 хувь "Монголын Төмөр зам" компанид шилжүүлж байна. Ингэснээр Монголын төмөр замын нэгдсэн бодлого хэрэгжиж эхэлнэ.

Түүнээс гадна, "Зүүнбаян төмөр зам" ХХК байгуулагдсанаас хойш төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, комисст хүлээлгэж өгөх процесс одоо явагдаж байна. Тус компани байгуулагдаад өөрийн үүргээ гүйцэтгэлээ гэж Засгийн газраас үзэж байгаа тул 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс "Зүүнбаян төмөр зам" компанийг татан буулгаж, удирдлага, менежментийн асуудлыг "Монголын төмөр зам" компанид 100 хувь шилжүүлэхээр болсон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 23:10

Yamar soliotoi um yaridag um be. Yamar ch khuuliin zokhitsuulalt, onol practikt niitsekhgyi um yarikh um. Yamarch medleggyi khyn bna daa khuurkhii. Umchluliin erkh gej yug kheldgiig ch oilgodoggyi um bna.

Холбоотой мэдээ

Back to top button