НИЙГЭМНийгэм мэдээ

Бусдыг шатаасан этгээдүүдийн дөрөв нь суллагдаж, хохирогч хоёр дахь хагалгаандаа орж байна

27 настай залууг таван хүн бүлэглэн нийтийн байранд шатаасан хэрэг энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр гарсан билээ.

Хэргийг эргэн сануулбал, 27 настай Б-г фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах нийтийн байрандаа дуудан уулзсан. Улмаар,

  • 15 настай эрэгтэй Э
  • 21 настай эрэгтэй Т
  • 25 настай эрэгтэй Э
  • 17 настай эмэгтэй У нартай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хувцсыг нь тайлж нүцгэлэн зодсон.

Тэд залуугийн дээрээс шатамхай будаг шингэлэгч цацаж, гал тавин шатаан хэргийн газраас зугтсан бөгөөд шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас баривчлагдсан байдаг.

Тэгвэл өнөөдөр энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

Хохирогчийн биеийн 80 хувь түлэгдсэн. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Есдүгээр сарын 27-нд арьс нөхөх хагалгаанд орсон. Өнөөдөр /2022.12.01/ удаах хагалгаандаа орохоор болсон байна. Харин хэргийн газар байсан таван хүний дөрөв нь гадуур сул яваа бөгөөд нэг нь цагдан хоригдож буй ажээ.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусахаар шүүх хурал товлогдох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-01 08:08

Шүүх хур�##� нь ч болоогүй байгаа юм уу

Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa
2022-12-01 09:06

Arai ch de. Iim m#luudad hatuu arga hemjee avaach ee.

Зочин
Зочин
2022-12-01 09:23

ИЙМ Л ХОГИЙН ДЭЭДЭСТЭЭ БОЛОХООР БООВЫГ НЬ ХӨХӨЖ АЛИЙГ НЬ ДОЛООДОГ ХУУЛЬТАЙ ЛАЛАРЫН МОНГОЛ ХАМАГ ЮМ ТОДОРХОЙ БАЙХАД ҮХЭЖ БАЙСАН МУУСАЙН ХУЛГАЙЧУУДЫГ ӨӨРСДИЙГ НЬ ШАТААГААД ШАТААСАН ХУЛГАЙЧИЙГ НЬ ХАВАЙД АЯЛУУЛАХ ЮМСАН ХОГИЙН МОНГО ХЯТАДЫН КОЛОНИ БОЛООРОЙ ХУЖАА НАРЫН ҮМХИЙ БООВЫГ ХӨХӨЦГӨӨ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХУУЛЬ ШҮҮХИЙХЭН БЫСДА ГЭЖ

Zochin
Zochin
2022-12-01 09:30

Uy l bolood bna daa,shudarga uos huuli bnu..

mgl hyn
mgl hyn
2022-12-01 10:44

mangasuudiig niited zarla, iim hymyysees hol bai gej sanuul

Зочин
Зочин
2022-12-02 06:04

Хориоч ээ

Холбоотой мэдээ

Back to top button