Н.Ганибал: Цахилгаан станцуудыг эх орончийн дүртэй танай намынхан зогсоосон
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудал"-ын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Энэ үеэрУИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдийн төлөөлөл үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Эрчим хүчний салбар ямар чухал вэ гэдгийг мэдэрсэн он жилүүд үргэлжилж байна. Энэ өвлийг яаж давах вэ гэдэг хүлээлт бий болчихлоо. Хөөрхий Монгол ганцаараа үлдчихлээ. Энэ инээж байгаа хүмүүсийн явуулгаар Монголчууд үлдчихлээ. Уг нь Багануурын цахилгаан станцыг барья гэдэг санаачилга гаргасан. Түүнийг маш олон эх орончийн дүртэй танай намын нөхдүүд зогсоосон. Тэд арай тагнуул биш биз дээ. Хоёр усан цахилгаан станц ярьж байна. Өнөөдрийг хүртэл ажил нь явдаггүй.
Цахилгаан эрчим хүчээ нэмэгдүүлэхээр хийсэн оролдлого болгоныг үгүйсгэдэг, зогсоодог бүхэл бүтэн бүлэглэлтэй болчхов оо. Энэ хүмүүс ямар зорилготой вэ. Монголын тагнуул үүнийг судалсан уу. Амгалангийн дулааны цахилгаан станцыг хийсний төлөө Монголчуудаа үгүйсгэж байгаа хандлага бас давамгайлж байна. Бүгд мэдэж байгаа ч ярьдаггүй.
Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл өгч Монголчуудын халаас руу гар дүрэх хэмжээнд бодлого, шийдвэр гаргасан хүмүүсийг зарлаж өгөөч ээ гэж хүсч байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.