Гадаад мэдээДЭЛХИЙКатар 2022

Мессигийн 1000 дахь тоглолт ба Аргентины хожил

"Катар 2022" хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хасагдах шатны хоёр дахь тоглолт дэлхийн хоёр удаагийн аварга Аргентин болон Австралийн шигшээ багийн хооронд боллоо.

Тус шатанд 2:1 харьцаатайгаар Аргентины шигшээ баг Австралийн шигшээ багийг буулгаж авав.

Тоглолтын эхний 35 дахь минутад Аргентины шигшээ багийн тоглогч Лионель Месси гоол оруулж, тоглолтын тооны харьцааг 1:0 болголоо. Гоол оруулсныхаа дараа тэд хамгаалалтын байдал руу шилжиж, таван хамгаалагтай хувилбараар тоглов.

Тоглолтын хоёрдугаар хагас эхэлсний дараа 57 дахь минутад Аргентины шигшээ багийн тоглогч Альварес гоол оруулж, тоглолтын тооны харьцааг 2:0 болгосон билээ.

Харин Австраличууд тоглолтын 77 дахь минутад гоол оруулсан юм. Тус улсын шигшээ багийн тоглогч Крэйг Гүүдвин тоглолтын тооны харьцааг 2:1 болгосон билээ.

Гүүдвины гоол тоглолтын тооны харьцааг ойртуулсан хэдий ч Австрали улсын хувьд энэ жилийн ДАШТ-ий замнал нь өндөрлөв.

Ийнхүү Аргентины шигшээ баг Австралийн шигшээ багийг хожсоноор шөвгийн наймд Нидерланд улсын шигшээ багтай учраа таарлаа.

Энэхүү тоглолт нь Аргентины шигшээ багийн тоглогч Лионель Мессигийн Барселона клубт анхны тоглолтдоо оролцсоноос хойших 18 жил 48 хоногийн дараа 1000 дахь тоглолтдоо оролцож буй явдал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button