Нийгэм мэдээ

Маргаашаас Таван шар-Офицеруудын ордон чиглэлд I эгнээгээр автомашин зорчихгүй

Тээврийн цагдаагийн албанаас Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр маргаашаас эхэлж, автомашин зорчуулахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Энхтайваны өргөн чөлөөнд Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс зөв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоол байдаг ажээ. Тиймээс хөдөлгөөн эхэлсэн болон замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг,

  • Нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байх
  • Зорчсон тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хяналт тавих
  • Зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд ашиглах гар утаснаас торгууль илгээх зэргээр арга хэмжээ авах юм байна.

Зөрчлийг "E-Police" аппликэйшн болон гудамжид байршуулсан хяналтын камераар хянаж, хариуцлага оногдуулах ажээ.

No photo description available.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээж, иргэдийг автомашинаасаа татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлэх эерэг нөлөө үүснэ хэмээн үзэж байгаа юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээний автобусны хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочиг
Зочиг
2022-12-04 15:16

Гэрэл дохиогүй уулзвар, гарц, орцноос ирж байгаа машин яах болж бна? 2-р замаар явж байгаа жолооч нар зам тавихгүй, тэгэхээр зам чөлөөлөгдөхийг хүлээж 1-р эгнээг хааж зогсох болж байна уу?

Зочин
Зочин
2022-12-04 15:33

Ийм дэмий үр ашиггүй иргэдийн эрхийг боймолсоэ шийдвэрээ болиочээ. Орхон голын хөндийд шинэ нийслэлээ байгууулах шийдвэрээ яар�##�тай гаргах хэрэгтэй. Тэгсэн цагт улаанбаатарын түгжрэл хөрс агаарын бохирдол цогцоороо шийдэгдэнэ.

Зочин
Зочин
2022-12-05 11:20

БҮГДЭЭРЭЭ СОГТУУ БАЙГАА ЮМ УУ? ХОЁРДУГААР ЭГНЭЭНЭЭС БАРУУН ЭРГЭХИЙН ТУЛД ЯАХ ВЭ? ХОЁРДУГААР ЭГНЭЭНЭЭСЭЭ ДОХИОГОО ӨГӨӨД АРЫХАА ХУЛГАЙЧУУДАА ХААГААД ЗОГСООД БАЙ ГЭСЭН ҮГ ҮҮ? УГААСАА НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЯВДАГ АВСНУУД ЧИНЬ СИГНАЛАА ЧАРЛУУЛААД ЖОЛООЧ МУДАК НЬ БАЙНГА УТСААРАА ЯРИАСТАЙ ЯВДАГ ШҮҮ ДЭЭ.ЮУГАА Ч ЯРЬДАГ ЮМ ХҮН ЮМ БОЛОХООР ЯРИХ ЮМ БАЙДАГ Л БИЗ ЭНЭ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ГЭЖ АРГАА ЯДЖИЙНАА ХОТЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА БҮХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛЭЭ ШАТААЧИХААЧ ТЭГЭЭД Л ЭНЭ АСУУДАЛ НААМ БОЛНО

Холбоотой мэдээ

Back to top button