Нийгмийн

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрт эрчимтэй өрнөж байна

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн цех нэгж болон том төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явцтай танилцаж байна. Энэ хүрээнд үйлдвэрийн хэтийн хөгжил, стратеги төлөвлөлтийн чиглэл буюу Ногоон хөгжлийн төслийн нэгж, Ойн генетикийн төв болон Хаягдлын аж ахуйд очиж, мод тарих, үржүүлэх ажлын явц байдлыг үзэж сонирхлоо.

Ойн генетикийн төвийнхөн Хаягдлын аж ахуйд нийт 8 км зурвас газрын 6,600 км орчимд нь хайлаасны үр, 1,400 метр газарт  улиасны мод мөчрөөр тариад байна. Энд мод тарьснаар салхины хүчийг сааруулж, цагаан тоосны дэгдэлт бууруулахад эерэгээр нөлөөлнө. Тэд энэ жилийн тухайд, зориулалтын 400 гаруй тоон усны сав байрлуулж усалгааг шийджээ. Ирэх жилээс усалгааны иж бүрэн төхөөрөмж сууриллуулна гэдгийг ойн төвийн мэргэжилтнүүд ярилаа. 

Мөн энэ үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх Хаягдлын аж ахуйд цагаан тоосны талбайн тоос дарах ажлын явцаас танилцуулсан. Нийт 1,400 га талбайг эзэлдэг Хаягдлын аж ахуйд өвөл зуны хаялтаас шалтгаалан технологийн аргаар цагаан тоос дарах ажил тасралгүй үргэлжилдэг.

Одоогоор тоос дэгддэг нийт талбайн 80 хувьд нь технологийн аргууд үр дүнгээ өгч, дэгдэлт буурсан гэдгийг Ерөнхий захиралд мэдээллээ. Түүнчлэн энэ өдөр Ерөнхий захирал, Үйлдвэрлэл технологийн парктай танилцаж, төслийн мэргэжилтнүүдтэй санал солилцож, зөвлөлдсөн. Тэрээр Үйлдвэрлэл технологийн парк байгуулах бүс, байршилтай газар дээр нь танилцаж, энд баригдах үйлдвэр байгууламж, дэд бүтцийн зураг төлөвлөлттэй нарийвчлан танилцсан юм. Ерөнхий захирал Г.Ёндонг дагалдан үйлдэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат болон холбогдох цех нэгжийн удирдлагууд явж, өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл өглөө. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button