Ж.Мөнгөншагай: "Эрдэнэт" үйлдвэр намдаа хаягдчихалгүй үлдсэн хүмүүсийг орогнуулдаг, тэдгээрт цалин өгдөг газар болсон

"Эрдэнэт" үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний зүгээс "Эрдэнэт" төрийн өмчит үйлдвэрийг "Эрдэнэс Монгол" ХХК-д нэгтгэснийг эсэргүүцэж байгаа аж.
Энэ талаар ҮЭ-ийн дарга Ж.Мөнгөншагай дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Бид улс төрийн ажил хийх гэж энд ирээгүй. Монгол Улсаа "Эрдэнэс монгол" гэх мухар олгойгоос салгахаар ирсэн. "Эрдэнэт" үйлдвэр гэхэд жилд менежментийн зардал гэх нэрийн дор 90 орчим тэрбум төгрөгийг зөвхөн "Эрдэнэс Монгол" ХХК-д өгч байна. Гэхдээ ашгийн хувиар биш орлогын хоёр хувиар явж байгаа юм. "Эрдэнэт" үйлдвэр 50 орчим жил үйл ажиллагаагаа явуулж буй ажил хийхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж цаашлаад хүний нөөц гээд бүх бүтцийн нэгж бий. Тиймээс бид "Эрдэнэс Монгол" ХХК-д харьяалагдаж байгааг эсэргүүцэж байна. Төрийн давхардал үнэхээр асуудал үүсгэж байна.
"Эрдэнэт" үйлдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яам хоёртоо захирагдаад явж болж байсан. Гэтэл давхар энэ компанийн оруулж ирж байгаа нь миний хардах эрхийн хүрээнд ерөнхийдөө намдаа хаягдчихалгүй үлдсэн хүмүүсийг орогнуулдаг, тэдгээрт цалин өгөх гэсэн л үйлдэл гэж харж байна гэв. "Эрдэнэс Монгол" компани менежмент хийгээд орлого нэмэгдсэн асуудал биш. Үүнээс гадна тэтгэмжийн асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэр 7000 орчим ажилтан "Эрдэнэс Монгол" ХХК-д 150 гаруй ажилтан байна. Ажилтныг цомхотголд оруулсан тохиолдолд тэтгэмж өгдөг. Гэтэл зарим хүмүүсийг дэвшиж явсны төлөө мөнгө өгсөн байна.
Уурхайчдын хөлс хүчээр олсон нэг тэрбум гаруй төгрөгийг тэр хүмүүст шагнал болгож өгсөн. Жишээлбэл, газрын зохицуулагч 12 сая төгрөгийн цалинтай гурван хүнд 216 сая төгрөг өгсөн байна. Группийн менежер 9 сая төгрөгийн цалинтай хоёр хүнд 108 сая төгрөг өгсөн байгаа юм" гэж мэдээлэл хийлээ.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭРДЭНЭТИЙН ГОКИЙН АЖИЛЧДЫН АМЬДРАЛ АРАЙ ЯДАН БАЙДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ. НААД ЗАХ НЬ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ, АЯТАЙХАН АМЬДРАЛТАЙ ХАРАГДАГГҮЙ
Монголын Авилгалчдын Намын хулгайн тогтолцоо тэр дээ!!
Ёстой энэ хэдэн улс төрчид уур барах юм аа
Бөөсний үүр
Том уурхай, төсөл дагасан ХХК -иуд байгуулж асар их зардал гаргаж бгаагийн жишээ энэшдээ. Биеэ даасан Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Тавантолгой г.м. ХК, ТӨУҮГ байгууллагууд байсаар байтал хажуугаар нь ХХК ууд байгуулж хуулийн цоорхой ашиглаж дураараа үйл ажиллагаа явуулж олсон орлогоор нь тоглож бнашдээ. Хулгайч Монгол төоийн царай нэг ийм !!!
МАН хувалзнууд олон жил үүрлэн шимэгчилэж байгаа нь үнэн!! Жишээ нь миний мэдэхийн Сиба Батаагийн дүү Хар Энхмандах билүү тэр нөхөр хөөрхий олон жил хувалц болж байгаа нь үнэн, ер нь АН хувалцнууд ч байсан!!!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud