Орон нутаг

Эрдэнэт хот цагаан тоосжилтоо бууруулахын тулд ногоон зурвас байгуулан мод тарьж байна

Орхон аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо, Байгаль орчны газар, Баян-Өндөр болон Жаргалант сумын ЗДТГ-ын удирдлагууд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд ажиллаж цагаан тоос дарах ажлын үйл явцтай танилцсан байна. Жил ирэх тус жаахан сэвэлзүүр салхинд цагаан тоос их хэмжээгээр дэгдэж иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Тиймээс жилийн дөрвөн улирлын туршид цагаан тоосыг дарах ажлыг хийдэг байна.

Эрдэнэт хотын захиргаанаас тоосжилтыг бууруулах зорилгоор зам, талбайг услах, хөрсөөр хучих, салхины чиглэлийг сааруулах, ногоон зурвас байгуулж мод тарих, тусгай зориулалтын бодисоор гадаргууг бэхжүүлэх зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа аж. Сүүлийн жилүүдэд цагаан тоос дэгддэг талбайг флокулянттай булингаар хучих, полимер бодисоор дарах зэрэг хэд хэдэн арга хослуулан хэрэглэж, зориулалтын техник ашиглаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй хүн амын төвлөрсөн суурингуудын салхины дээр нь байршдаг учир хаврын улиралд  багахан салхи гарахад л  шохойтой цагаан нунтаг, зуур агаарт дэгдэж, амьсгалын замаар дамжин хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button