С.Ганбаатар: Нүүрсний хулгайн толгойлогч Ж.Оджаргал, П.Батсайхан, Д.Баясгалан нарыг өнөөдөр би АТГ-т өгнө

УИХ-ын гишүүн, Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, холбогдолтой мэдээллийг өглөө.
Тэрбээр нүүрсний хулгайчдын хамгийн том нь "MCS"-ийн Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан болон Голомтын Д.Баясгалан. Би Авлигатай тэмцэх газарт үүнтэй холбоотой асуудлыг өнөөдөр өгнө. Эдгээр гурван хүнээр толгойлуулсан хүмүүс нүүрс дээрэмдэж байна. Энэ хэргээ төрийн нууцад хамруулсан" хэмээн мэдээллийн эхэнд онцоллоо.
Тэрбээр үргэлжлүүлэн дээр дурдсан гурван хүнийг шүүгчдийг "баздаг" болсон, хамгийн том, булиа шүүгч АПУ-гийн П.Батсайханы арын өрөөнөөс салахаа больсон гэж тодотгосон юм.
-С.Баярцогтын ялын шийдвэрийг нүүрсчид худалдаж авсан-
С.Ганбаатар "Би энэ хэрэгтэй холбоотой жишээ хэлье. АПУ-гийн арын өрөөнд дээд шүүгчдийн гаргасан шийдвэрийг хэлж өгье. С.Баярцогтын ялын шийдвэрийг нүүрсчид худалдаж авсан. Шийдвэрийг нь Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд гэх гаргаж, нүүрс хулгайлагчдад үйлчилсэн. Есөн жил гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг ТУСГАЙ САНАЛ гэх нэрийдлээр хэрэгсэхгүй болгож байна. 9.8 сая ам.долларыг оффшорт мартсан. С.Баярцогтын Рио Тинтод бэлэглэсэн 23 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн. Одоо энэ сэргэнэ. Дубайн гэрээг цуцалсан. Одоо үүнийг сэргээнэ. ГОК-ийн 49 хувийн дээрэм бий. Ч.Сайханбилэгийг Хөдөлмөрийн баатар болгох биз. Энэ мэтээр нүүрсчид шүүгчдийг атгасан" гэв.
Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нэрс нь тодорхой байсан юм байна. МАН-ын зүгээс нэрсийг яагаад зарласангүй вэ. Нэг хүнээр туг тахих вий гэх сэрэмжлэл байна?
-Олон нэрс байгаа нь үнэн. Гэвч би толгойг нь нэрлэсэн. "Эрдэнэс Тавантолгой"-н нийт ашгийн 30 хувь буюу хамгийн томоохон хэсгийг эдгээр гэр бүл эзэлдэг. Тэд татвар төлөхгүй атлаа их хэмжээний ашигтай ажилладаг. Гол нь хууль хүчний байгууллагатай хамтарч байна. "Ухаа худаг"-ийн олигарх долоон гэр бүл бий. "Рио Тинто" нүүрсчидээр дамжуулж Монголын шүүхийг базаж байна. Нүүрсний хулгайн мэдээллүүдийг нууцын зэрэглэлээс ил болгоосой хэмээн хүсэж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
жинхэнэ хорчин баян хулгайчуудшвээ байх газар нь байлга сонгуульд хулгайн мөнгөөр гул барьдөг хулгайчууд
Ганбаатараас үнэн зөв мэдээлэл хүлээнэ гэж найдах хэрэггүй. Өөрөө авлигач, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа гадаадын хүнээс авлига авч үйлдэл дээрээ илчлэгдэж байсан, нийтийн хөрөнгө завшигч, ҮЭ-ийн газар, байшин барилгыг худ�##�даж хувьдаа завшсан, нам дамжиж хоосон улс төр хийж явдаг, дэмий цэцэрхэхээс цаашгүй нөхөр шүү дээ. Олон түмэнд хэдийнэ тараа таниулсан хүн. Харин өөр хэн нэгэн байсан бол үгийг нь сонсож болох юм.
Сүгийн хүмүүс
Хиншүү Ганбаа жинхэнэ хулгайч нарыг хаацайлж Сү-г хөхөгч болжээ.
6.5 сая тн нүүрс га�##�ийн бүрдүүлэлтгүй гарсан асуудлыг ярьж байхад юун MCS, АПУ, ГОЛОМТ вэ?
Buhel buten nam zasagaar idsen yumaa hedhen ideh bolomjgui bas zarim songuuliar mani hed avaad ideed baas bolson odoo yahavdee
Ардчил�##�, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх хүн цөөн байдаг. Монгол Улсын хувьд ч сүүлийн 30 орчим жилийн туршлага, нөхцөл байд�##� харуулж байна. Анзаарв�##� анхны түүчээлэгч эрхэмүүд одоо ч дугарсаар. Учир нь энэ хэцүү тэмцэл юм. Учир нь хавчилт, гутаан доромжилол, бүх чиглэл дэх дайр�##�тын эсрэг тэмцэгч хүн цөөн төрөн гарч, тэмцэж байна. үүнд энэ чиглэлийн улс төрийн хүчин төрийн эрх бараг л барихгүй байгаа нь зарим т�##�аар нөлөөлж байна. Хүн бүр эрх чөлөөт амьдр�##�д дурлдаг гэхдээ улам л уруудсаар. Хардах өнцөг: Олон нийт олныг хамруулсан сэтэцэд нөлөөлөх ажиллагаа, сонгуулийн тооллогын луйвар, эсвэл олныг хамарсан хуучнаа санаг�##�цсан байд�##�, олныг хамарсан тэнэгрэл.
Засгийн газрын хийх ажил, хулгайчдийг зарлах ёстой, арга хэмжээ авахгүй бол 2024 онд ард түмэн итгэхгүй, сонгохгүй шүү
Ee Ganbaataraa bolioo. Ynekheer iim khudalch yamarch medeelelgyi yumuu ? Esvel MAN-iikhnaas daalgavar avaad ene asuudliig ulam budilaantuulj tuuryylekh gej bgaa yumuu. Bitgii iim archaagyi bai l daa.
энэ 3 ыг барихад бусад нь илчлэгдэнэ
С. Ганбаатар гишүүнээ хулгайчдыг нэртэй устай нь ард түмэндээ сайн хэлээд байгаарай. Таны ажилд амжилт хүсье. Шудрага гишүүн шүү та.
жонхуугийн тугчин хиншүү ганбаа гэж олиггүй л этгээд дээ
Энд бас нүүрсний хулгайчийн хамсаатан байх шиг байна шүү УИХ гишүүдийн дархан эрхээр нь хамга�##�агдах ньбайх даа