Нийгэм мэдээ

Хахууль өгсөн БНХАУ-ын иргэний хэргийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 768 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 733 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад,

  • Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Э” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хохирогч нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн  гэх;
  • Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хогны машин худалдаж авах тендерт “О” компанийг хууль бусаар шалгаруулсан гэх;
  • Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн эрхлэгч “Ө”өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад давуу байдал бий болгож хуурамч бичиг баримтыг үндэслэн хилийн лавлагаа гаргасан гэх;
  • Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх.
  • БНХАУ-ын иргэн “Ф П” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан “Н”-д хахууль өгсөн гэх;
  • “Г” нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх;
  • ШШГЕГ-ийн албан тушаалтан “У”, “О”, “Л” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • АШУҮИС-ийн албан тушаалтан “Т” нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн Хаан банк дахь харилцах дансаар дамжуулан 200,527,213 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “М” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Нийслэлийн газрын албаны удирдах албан тушаалтан “Б”, “Ш” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүд шилжүүлжээ.

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button