УЛС ТӨР

Жагсагчид намжаагүй байхад МАН Бага хурлаа хийх нь зөв үү

МАН-ын Бага хурлаа маргааш буюу арванхоёрдугаар сарын 06-нд, 10:00 цагаас хийхээр товлоод буй. Эл товыг Удирдах зөвлөл нь бүтэн сарын өмнө гаргасан билээ. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал маш эгзэгтэй байдалд ирлээ.

Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан залуучуудын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж буй юм. Жагсаалын хамрах хүрээ нэмэгдэж, тэлсээр байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар "Ажнай" Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй хэдэн хүмүүсийн нэрийг зарласан. Харин эл нүүрсний бүлэглэлийн гэх хэрэгт МАН-ын нэг ч хүн нэрлэгдсэнгүй.

Ингэж хэдэн "жараахайнууд"-ын нэрийг оромдон нэрлэсэн нь жагсагчдын бухимдлын галыг намжаах зорилготой гэж харагдаж буй. Одоогийн байдлаар тэдний шаардлагыг хүлээж аваагүй байгаа байгаа юм.

Жагсагчдын галыг намжаагаагүй байж эрх баригчид маргааш /2022.12.05/ намын Бага хурлаа хийх нь зөв үү, үгүй юу гэдгээ бодох шаардлага үүсэх нь. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгаланг генсек хэвээр нь үлдээх үү, эсвэл Я.Содбаатарыг түүний оронд аваачих уу гэдэг асуудал одоохондоо МАН-ынханд хэр чухал вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 5, 2022 16:11

Ийм үймээн самуунтай үед хур�##� хийгээд сууж байдаг төмс тархитай новшнууд шүү

Зочин
Зочин
12 сар 5, 2022 16:11

Бүр нэг юм бодож цочироо авахаа байж ээ энэ хэд

Зочин
Зочин
12 сар 5, 2022 16:12

Gadaa ard tumen ni bugdeeree eh orniihoo toloo duu hooloigoo hurgeed daarch beereed zogsoj bhad ed bur neg heeew neg tald belchsen m#l shg l bhiiinmaaa

Зочин
Зочин
12 сар 5, 2022 16:22

жагса�##�ын дараа шийд гаргах хур�##� хийдээ

Tsekv
Tsekv
12 сар 5, 2022 17:01

сонгуулийн суртачилгаа болохоор гишүүд хүмүүс энд тэндгүй цуглуулаад уулзаад сүйд болдог мөртөө хүйтэнд ард иргэдээ жагсаж байхад гараад ирчихэд яадаг байна даа хүний ёсноос гадуур зүйл та нараар хийлгэхгүй баймаар даа

Зочин
Зочин
12 сар 5, 2022 17:47

Хүрэлсүх ын жагса�##�

Зочин
Зочин
12 сар 5, 2022 17:48

Юун цочих

Зочин
Зочин
12 сар 5, 2022 17:53

Хүрэлсүх намаа авах гээд жагсаж байна

Холбоотой мэдээ

Back to top button