Гадаад мэдээСПОРТ

БНСУ-ын багийн тоглогч бүр 100 сая воны урамшуулал авна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн 16-д шалгарсан Солонгосын шигшээ багийн тамирчин тус бүрд 100 сая воны урамшуулал олгохоор болжээ. Харин шилдэг наймд шалгарвал багийн гишүүн бүр 200 сая воны урамшуулал авах юм байна.

Дасгалжуулагч Пауло Бенто тэргүүтэй Солонгосын шигшээ баг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Катарын Аррайян хотын Боловсрол Сити цэнгэлдэх хүрээлэнд болсон хэсгийн гурав дахь тоглолтод Португалийн багийг 2:1-ээр хожсон юм.

Ийнхүү шилдэг 16-д шалгарсны дараа багийн ахлагч Сун Хын Мин  "2018 оны ДАШТ-нд бид чадах бүхнээ хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй. Энэ удаад үр дүнд хүрсэндээ маш их баяртай байна. Тоглогчдоороо үнэхээр бахархаж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 19:50

Дараагийн шатанд мулт үсэрнэ дээ Djgpnl; dem g.gheelyg ;gg6

Зочин
Зочин
2022-12-05 19:51

Бразилд бут авахуулна даа. Солнгосчууд 5:0 оор хожтгдоно доо. Бразилчуудад

Холбоотой мэдээ

Back to top button